он
Бидний тухай | Санал хvсэлт | Сурталчилгаа | Холбоо барих


Facebook Twitter Youtube RSS Mobile

  Ерөнхийлөгч | УИХ | Засгийн газар
Видео | Фото | Ярилцлага | Нийтлэл | Хотын амьдрал | Зурхай | Зөвлөгөө | Тендер | Ажлын зар | ШУ, Технологи | Санал Асуулга | Мэдээний архив | Бусад

Онцлох
мэдээ
Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ »
Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан »
МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ »
Эдийн засагт ойртсон бас нэг “аюул” »

Нийтлэл : » Швейцарийн баялаг

2016-09-13 08:57:26 | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих |


Цахим ертөнц өндөр хөгжсөн өнөө цагт хүн хүссэн мэдээллээ хаанаас ч олоод харчих боломжтой. Нөгөөтэйгүүр өөрийн олж авсан, онож харсан мэдлэгээ нүүр номынхоо найзуудтай хуваалцаж, тэдний мэдлэгт өчүүхэн ч гэсэн тус, нэмэр болохыг эрмэлздэг хүн цөөнгүй. Үүнийг нэг бол О.Жаргалсайхан гэдэг бүсгүй юм.

Тэрбээр боловсролын салбарт ажилладаг залуус болон тэрхүү чигэлэлээр сурч байгаа оюутнуудад зориулж нийгмийн амин чухал асуудлын нэг болсон боловсролын талаар өөрийн санал, бодлоо солилцож байгаа нэгэн юм. Энэ удаад тэр Швейцарын боловсролын системийн талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.

Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон

Боловсролын системд ажиллагсад, оюутан залуус, нүүр номны найзуудтайгаа боловсролын амин чухал асуудлаар миний бие санал солилцож байгаа билээ. Энэ удаа Швейцарь улсын боловсролын талаарх бичвэрээ толилуулж байна. Хүн бүхэн дээд сургуульд сураад худалдагч, барилгачин зэрэг ажил хийдэг манай улсад мэргэшсэн мэргэжлийн боловсрол, түүнийг үзэх төрийн ба иргэний нийгмийн, хувь хүний шинэ хандлага чухал байгаа юм. Үүнийг хөндөхийг хичээсэн билээ.
Газар нутаг багатай, байгалийн баялгаар хомс, зөвхөн хүмүүс нь л энэ орны гол баялаг. Бусдад аливааг найдан даатгадаггүй, хичээл зүтгэл л бүхнийг шийднэ гэж үздэг хатуу философитой, ард иргэддээ хүртээмжтэй боловсролын сайн системтэй энэ орон эдийн засгийн гайхамшигтай хурдцаараа дэлхийд тэргүүлж байна...
Ингээд бичвэл уншигч та Японы тухай бичиж байна гэж бодож магадгүй. Энэ удаа европ тивийн төв дунд орших уулын жижиг улс Швейцарийн тухай өгүүлье. Хүн ам нь долоон сая 500 мянгаас хэтрэхгүй тул жижиг улс гэж зориглон бичив би. Харин эдийн засгийн хүрээ, мөнгө санхүүгийн бэл бэнчингээрээ өндөр хөгжилтэй том улс юм. Төв Европын уулын жижигхэн энэ улс яаж амжилтад хүрэв, дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрний тоонд яаж багтав гэдэг нэн сонирхолтой. Дээр өгүүлсэнчлэн энэ орны цорын ганц баялаг болсон ард иргэдээ хөгжлийн алтан түлхүүр болгон боловсруулсан боловсролын системийнх нь онцлог юунд байна вэ гэдгийг тоймлон хүргэхийг зорьлоо.
“Дэлхийн эдийн засгийн форум” /WEF/-аас гаргасан “Глобаль өрсөлдөх хүчний илтгэл” товхимолд бичсэнээр Швейцарь улс нийт дүнгээрээ Америкийн дараа буюу II байрт оржээ. WEF өөрөө Швейцарийн төрийн бус байгууллага болохоор л... гэж уншигч та бодож магадгүй. Түүндээ гол нь бус технологийн инноваци, инфляци, мэргэшилтэй ажиллах хүчний өрсөлдөх чадвар гэсэн үзүүлэлтээр өндөр оноо авчээ. Боловсролын үзүүлэлтүүд ялангуяа дундаас дээш боловсрол, практик дадал гэсэн үзүүлэлтээр Америк тав Швейцарь долоодугаар байрт явж байна. Бага дунд боловсролын өрсөлдөх чадварыг илтгэдэг “эрүүл мэнд, анхан шатны боловсрол” үзүүлэлтээр ч муугүй явж байна.

Швейцарийн хүүхдүүд 10 настайгаасаа мэргэжлээ сонгодог

Швейцарийн боловсролын систем Америк, Японыхоос нэлээд ялгаатай. Швейцарьд “маэстро” буюу шавь сургалтын системд суурилсан мэргэшлийн сургалт, дадлага ажил эртнээс улбаатай, өнөөг хүртэл уламжлалаа хадгалсаар байна.
Маэстро нь бие даан өөрөө менежмент хийх эрх бүхий мэргэжилтний статустай бөгөөд маэстро нар эвлэлдэн “guild” байгуулж түүгээрээ хэлэлцэж байж мастерын сертификат олгодог байна.
Маэстро болохын тулд суурь боловсрол, мэргэшлийн сургалтыг дүүргэх ба энэ нь Швейцарийн анхан шатны боловсролын үндэс болдог. Швейцарийн хүүхдүүд 10 наснаасаа эхлэн өөрийн амьдралын хамгийн том сонголттой учирдаг байна. Би ирээдүйдээ ямар мэргэжил эзэмших вэ гэдэг маш том сорилтыг эх эцэг, сургууль багш нарын туслалцаатайгаар хийж гүйцэтгэдэг.
Дээд сургуульд дэвшин суралцахын тулд гимназиум хэмээх дунд, ахлах сургуулийн программыг дүүргэх хэрэгтэй бөгөөд гимнази дүүргэн, дээд сургуульд элсэх эрх авдаг хүүхдийн тоо улс даяараа 11 хувиас хэтэрдэггүй байна. Үүнийг уншаад уншигч Та монгол хүүхдийн ухаантайг, швейцарь хүүхдийн тэнэгийг яаран гайхах хэрэггүй. 10 настай хүүхдийн сонголтод багш, эцэг эхийн санал голлох үүрэгтэй. 6 жилийн сургалтын явцад тэр хүүхдийн мэдлэг, чадвар, дадал, авъяас манайхаар бол оюуны савны хэмжээ багцаа мэдэгддэг ажээ.
Гимназид дэвшин суралцах хүүхдэд тавигдах хамгийн том шаардлага бол энгийнээр хэлбэл “толгой сайтай” байх явдал. Бүтэн зургаан баллын үнэлгээтэй буюу бүх судлагдахуун хичээлийн дундаж үнэлгээ 5.5-аас дээш байх шаардлагатай байдаг байна. Манайхаар бол онцын онц гэсэн үг. Оюуны чадвар нь хүрэхгүй мөртлөө дээд сургуульд орох гэх нь хүүхдийн амьдралд нэмэр тусгүй хэрэг гэж Швейцарийн багш, эцэг эхчүүд бүрнээ итгэдэг ажээ. Тиймээс ихэнх сурагчид есөн жилийн албан сургалтыг дүүргээд ажиллахын зэрэгцээ мэргэжлийн сургуульд суралцан цаашилбал дээд зэрэглэлийн мэргэжлийн сургалт явуулдаг тусгай сургуулиудад дэвшин суралцдаг байна.
Швейцарь улсын хэмжээнд 100 орчим байдаг өндөр зэрэглэлийн мэргэжлийн сургууль нь нэг факультетээс бүрддэг “дээд сургууль” бөгөөд нийт төгсөгчдийн 20 хувь орчим нь л элсдэг байна. Бага, дунд сургуулийн багш болох тохиолдолд их, дээд сургуульд суралцах хэрэгцээ үгүйн дээр дээд зэрэглэлийн мэргэжлийн сургуулиудын нэг болох багшийн сургуульд суралцдаг байна. Мөн банкны ажилтнууд, бизнесменүүд ч их сургууль тэр болгон төгсдөггүй. Швейцарийн төрийн менежмент бүхий их сургуулийн тоо цөөхөн, арван хуруунд багтах ажээ. Алдартай сургуулиудын тоонд ордог Цюрихийн их сургууль, Санктгаллений их сургууль зэрэг найман их сургуультай. Цюрих Лозаню зэрэг хотуудад байрлах техникийн хоёр их сургууль байдаг. Эдгээр их сургуулийг төгсөгчид нь эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжилтэн, төрийн албан хаагчид, их дээд сургуулиудын багш голдуу болдог ажээ. Эс бөгөөс аль нэг бизнесийн байгууллагад удирдах албан тушаал, боловсон хүчин болж очих тул эсрэгээрээ ажлын байрны олдоц муутай болдог байна.
Харин манай улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн 70-80 хувь нь их, дээд сургуульд элсдэг. Энэ үзүүлэлтээр өндөр хөгжилтэй Швейцарь Улсын хүн амын боловсролын түвшин манайхаас хэд дахин доогуур болох нь инээдэмтэй. Төгсөгчдийн ихэнх хувь нь элсдэг мэргэжлийн сургуулиуд үсчнээс авахуулаад, тогооч, мужаан, кассчин, худалдагч, вино эсгэгч, үйлдвэрлэгч гээд 200 хол давсан мэргэжлийн ажилчдыг бэлтгэдэг байна. Жишээ нь вино эсгэгч больё гэвэл виноны үйлдвэрт ажиллаж маэстро нарыг дагалдан усан үзмийн тариалалт, хураалт, вино эсгэлт зэрэг дамжлагууд дээр дагалдан суралцана. 7 хоногт 2 удаа тосгоны вино үйлдвэрлэлийн сургалтын төвд очиж дадлага хийн усан үзмийн төрөл, тариалалт, эсгэлтийн арга ухаанд суралцдаг байна. Ийнхүү практик дадлага хийхийн зэрэгцээ онолд суралцаж маэстро болох эрхийг олж авдаг. Цаашлаад өндөр зэрэглэлийн технологи эзэмших хүсэлтэй хүмүүс зочид буудлын, тогоочийн зэрэг мэргэжлээр мэргэшлийн тусгай сургуулиудад суралцдаг. Энэ нь дээр өгүүлсэн нэг факультет бүхий дээд сургууль юм.
Энэ маэстро систем буюу шавь сургалтын систем Германд бий. Энэ системийн онцлог нь маэстро болж чадвал сургалтын менежмент хийх эрх олж авдаг. Өөрөөр хэлбэл их сургууль төгсч эрдэмтэн болохоос илүү эртхэн мэргэжлийн дадал чадвартай болж мастер болох нь тогтвортой орлого олж амьдралаа авч явах ач холбогдолтой. Энэхүү мастерын системд учир дутагдал ч бий ажээ. Тухмайлбал ресторан шинээр нээе гэхэд л хэд хэдэн мэргэшлээр мастерын эрхтэй байхыг шаарддаг тул шинээр ресторан нээх нь хүндрэлтэй. Тиймээс уг системийг тойрсон далд “эдийн засаг” үүсэхийг үгүй гэхийн газаргүй. Мөн амьжиргааны баталгааг улам нэмэгдүүлэх, бага дунд боловсролыг зоригтой өөрчлөх хэрэгтэй гэж үзэгсэд швейцарьт цөөнгүй байна.
Швейцарийн боловсролын системийн бас нэг онцлог бол 26 мужид бүгд өөр өөр онцлог бүхий боловсролын системтэйд оршиж байна. Бага боловсролын үргэлжлэх хугацаа ч харилцан адилгүй 4-6 жил байдаг. Швейцарийн Холбооны Улсад Боловсролын сайд байдаггүй. Харин муж тус бүрийн боловсролын хэрэг эрхлэх дарга нарыг багтаасан холбоо байдаг. Юуг эн түрүүнд тавьж, ямар сурах бичгээр яаж заах асуудал муж дотооддоо шийдэх асуудал болой. Швейцарийн муж район тус бүр өөр өөр хэлтэй, албан ёсны хэл гэвэл герман, франц, итали, роман хэл юм. Үндсэндээ боловсролын нэгдмэл тогтолцоо, удирдлага, агуулга арга зүйтэй байх боломж муутай. Харин боловсрол нь мэргэшлийн сургалт, үйлдвэрлэлтэй нягт холбоотой байдаг нь муж бүс нутгийн эрх, өөрөө удирдах ёс хүчтэй байдгийг харуулж байдаг. Бага сургуульд хоёр дахь хэл болгож, тухайлбал герман хэлт орон нутагт франц хэлийг голчлон заах ба үүнд эцэг эхчүүд сэтгэл хангалуун бус байдаг. Яагаад гэвэл олон улсын хэмжээнд англи хэлний үүрэг роль өндөр байдаг тул англи хэлийг хоёрдогч хэл болгон заах ёстой гэж тэд үздэг.
Муж тус бүрт боловсролын агуулга арга зүйн тал дээр томоохон зөрчил үүсэх нь бий. Муж хооронд сургуульд шилжин суралцах асуудал туйлын хүндрэлтэй байдаг ажээ. 2006 оны тавдугаар сард бүх ард түмний санал асуулгаар Швейцарийн Холбооны Улсын төвшинд боловсролын системийг нэгдмэл болгох, нэгдсэн системтэй байх асуудал хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үүнийг бүх ард түмний 86 хувь дэмжсэн байна. 1973 онд боловсролын нэгдсэн системтэй болох төсөл унаж байжээ.

Дээд боловсролыг гадаадаас

Швейцари Улс дээд боловсролдоо гадаад орнуудад ихээхэн найдлага тавьж иржээ. Германы өмнөд нутагт мэндэлсэн Эйнштейн Цюрихын техникийн их сургуульд суралцан /ЕТН/ дараа нь уг сургуульдаа багшилж байсан билээ. Одоо ч гэсэн профессоруудынх нь ихэнх нь гадаадын иргэд байдаг, оюутнуудын дотор ч швейцарь бус үндэстэн олон байдаг.Швейцарийн их сургууль босго өндөртэй. Элслээ ч төгсөхөд нэлээд их хүчин чармайлт шаарддаг, шаардлага өндөртэй тул маш олон оюутан зургаан жил гаруй болж байж төгсдөг. Төгслөө ч тийм ч амар ажлын байр олддоггүй гэх мэт бэрхшээл ихтэй. Швейцарьт магистрантурын сургалт байдаггүй тул их сургууль төгсөгчдийг мастер зэрэг хамгаалсанд тооцдог байна. 50 гаруй оюутан элсч байсан бол төгсөхдөө ердөө арваад нь төгсдөг тохиолдол цөөнгүй. Ийм төвшин өндөр байдаг нь гагц их сургууль ч бус янз бүрийн салбарын өндөр зэрэглэлийн мэргэжлийн сургуулиудад ч адил юм.
Тухайлбал Швейцарьт дэлхийд алдартай зочид буудлын менежментийн сургууль байдаг ба дэлхийн өнцөг булан бүрээс оюутан сурагчид зорьж суралцдаг. Дэлхийн томоохон зочид буудлуудын шилдэг мэргэжилтэн, менежер, ажилтнууд эндээс төрсөн байдаг. Ийм өндөр зэрэглэлийн мэргэжлийн сургуулиуд швейцарийн төдийгүй дэлхийн хэмжээний мэргэжлийн боловсролын гол төв болсоор байна.
Дэлхийн хөрөнгөтнүүд Швейцарьт цуглардаг гэдэг яриа байдаг ба үүнээс улбаатай баячуудын цөөн хүүхэдтэй, нийтийн байрны системтэй хувийн бага дунд, ахлах сургуулиуд байдаг.Монаккогийн хунтайж, Бельгийн хааны удам угсаа гэхчлэн дэлхийн язгууртнууд, баячуудын хүүхдүүд суралцаж төгсдөг.Тэндээсээ дэлхийн тэргүүлэх их сургуулиудад голдуу элсдэг байна. Энэ сургуулийн сургалтын төлбөр нь жилдээ 400.000-800.000 ам.доллар байдаг ажээ. 1880 онд байгуулагдсан, 51 орны 400 орчим сурагчидтай, дэлхийн элит сургуулиудын нэгд манай монголоос ч мэр сэр хүүхдээ сургасан тохиолдол бий ажээ. Хулгайч нарын л хүүхдүүд байх даа. Манайд Белгийн хааны удам байх биш. Өндөр чанартай сургалттай их сургууль, мэргэжлийн сургууль, хувийн сургууль нь олон улсын өрсөлдөх чадварт дээгүүр байр эзлэх Швейцарийн брэнд боловсролын байгууллагыг бүрдүүлж байна.

Дэлхийд модель болсон бага сургуулийн систем Швейцарьт бий

Швейцарьт бага боловсролын талаар шүүмжлэх хүн байдаг ч үнэндээ тэдний систем дэлхийд модель болж ирсэн олон зуун жилийн уламжлалтай. 18 дугаар зуунд агуу их сурган хүмүүжүүлэгч Писталоццийн /1746-1827/ сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа дэлхийн бага боловсролын түүхэнд асар их нөлөө үзүүлсэн билээ. Товчхон хэлэхэд Писталоцци бол орчин үеийн бага сургуулийг үндэслэсэн хүн юм. Тэрээр бөглүү хөдөө тосгонд ядуу айлын хүүхдүүд сургуульд явдаггүй, улмаар ядуурлын эх үүсвэр бол боловсролгүйгээс болж байна хэмээн үзэж өөрөө анхан шатны бага сургуулийг тосгонд байгуулсан билээ. Бүх хүүхэд боловсрол эзэмших ёстой гэж хатуу итгэж, охидын сургууль, ядуусын сургууль, швейцарийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийг үүсгэн байгуулжээ. Энэ хүчин чармайлт швейцарийн ард иргэдийн боловсролын төвшинг өндөр өргөсөн нь эргэлзээгүй бөгөөд 19 дүгээр зуунд швейцарь улс боловсролын сайн системтэй улс орны тоонд зүй ёсоор багтаж ирлээ. Би энд нэг сонин түүхийг дурдъя. 1871 онд /Мэйжийн 4-р он/ Японы Засгийн газраас хоёр жилийн хугацаатайгаар Мэйжийн Засгийн газрын өндөр албаны хүмүүс, соён гэгээрүүлэгч, эрдэмтдийг багтаасан группийг томилж европ, америкийн 12 улс орнуудаар танилцах аялал зохиосон юм. Ивакүра Томоми /1825-1883 он/ хэмээх улс төрчийг тусгай бүрэн эрхт элчин сайдаар томилж группийг ахлуулан Америк, Англи, Герман, Орос, Австри, Швейцарь зэрэг арав гаруй орны боловсролын системийг их л чамбай судалж иржээ. Япончууд болсон хойно архи дарс, дэлгүүр хоршоо эргүүлж яваад ирээгүй нь лавтай. Японы лидерүүд Мэйжийн улс гэрээ төвхнүүлэх үнэтэй санал сэдлийг чухамхүү эндээс олж, юуны өмнө эдгээр орны боловсролын системтэй туйлын нягт танилцсан байдаг.
Буцаж ирээд тайландаа Швейцарь Улсын боловсролын системийг “Боловсролын хэрэг эзэндээ хамгийн сайн хүрч байгаа газар” гэж тодорхойлоод “Улс орон цэцэглэн хөгжих эсэх нь газар нутгийн том, жижиг, газрын баялгийн их, бага, хүн амын олон, цөөнөөс хамардаггүй, гагцхүү хичээнгүй шаргуу хөдөлмөрлөх хүчийг хэн хаана яаж зохион байгуулж байгаагаас хамаарч байна, үүнийг шийдвэрлэх хамгийн чухал зүйл улс орны боловсролын систем байна” гэж онцлон тэмдэглэсэн байна. Хөгжил цэцэглэлт боловсролоос, тэр дундаа мэргэжлийн боловсролоос эхтэй ажээ. Монгол Улс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сүүлийн жилүүдэд олон тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Мянганы хөгжлийн сорилын сангаас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Гэвч эдгээр хөрөнгө оруулалтыг хичээлийн болон дадлагын байрыг засах, тоног төхөөрөмж авах төдийгөөр хязгаарлалгүй системээ засварлах, тархины хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн боловсролыг мэргэшүүлэхэд чиглүүлсэн л байгаа даа. Төсөл мега төслүүд рүү чичрээд дайрдаг хулгах сэтгэл, түүнийгээ уран гоё үгээр далдалдаг 26 жилийн архаг туршлагаасаа салахгүй л бол Монгол Улс дампуурна, тусгаар тогтнолоо алдана. Монголын нас биенд хүрсэн хүн бүхний толгойд суусан "УНАЦ, УНАГАХ" гэдэг үгийг нийтээрээ үзэн ядах цаг болсныг тэмдэглэе.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.




Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зєрчсєн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


  




Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ
(2018-04-09 18:25)

Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан
(2018-03-28 16:25)

Т.Сэргэлэн: Би уучлахад амархан Дорлигийг бүтээхийг хүссэн
(2018-03-28 14:16)

МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ
(2018-03-28 14:12)

ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ?
(2018-03-28 14:08)

“Би эндээс явахгүй” жүжгийн хаалтын тоглолт боллоо
(2018-03-27 13:42)

Өнөөдөр дэлхийн театрын өдөр
(2018-03-27 13:39)

Эдийн засагт ойртсон бас нэг “аюул”
(2018-03-27 13:37)

АТГ: ЭЛЧИН САЙД М.ЭНХСАЙХАН ГЭРЧИЙН БАЙЦААЛТ МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙНА
(2018-03-27 13:34)

С.Баярцогттой нэг “хөнжил”-д орсон хүмүүсийг хэзээ зарлах вэ
(2018-03-26 13:08)

ТҮРҮҮ МОРЬДОО Ч ТОДРУУЛЖ ЧАДААГҮЙ “ДҮНЖИНГАРАВ”-ЫН ДУУЛИАН БАЯРТАЙ
(2018-03-26 12:59)

Марк Цукерберг дуулианаас хойш анх удаа ам нээлээ
(2018-03-25 17:22)

АН-ынхан эрх баригчдаас хариуцлага нэхэх эрхтэй юу?
(2018-03-25 17:16)

“АРЛЫН ТАЙВАНЬД АХИН АЙЛЧЛАХУЙД”
(2018-03-21 14:41)

Зуун дамнасан ч “Би эндээс явахгүй” хэвээрээ
(2018-02-27 18:01)

ДРАМЫН ТЕАТРЫНХАН АХМАДУУДТАЙГАА ЗОЛГОЛОО
(2018-02-21 12:57)

ЦАГААН САРЫН ИХ ХЯМРАЛ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
(2018-02-09 15:02)

З.Болормаа: Үтрээний булчингийн сулрал гэр бүл салалтад нөлөөлдөг
(2018-01-17 01:40)

АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ
(2018-01-17 01:33)

Г.Баасан төрийн албыг “самрах” эрхтэй юу
(2018-01-16 18:51)

НИЙСЛЭЛЭЭ НИЙСЛЭЛ ШИГ БОЛГОХ ХУУЛИЙГ ХУРДЛУУЛЪЯ
(2018-01-16 18:37)

Шамбарам өвчний үед айж ичсэнээсээ болж хүндрүүлээд ирж байна
(2018-01-15 15:49)

Шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг “бойкот”
(2018-01-15 15:45)

ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ БА НҮҮРСЭН ГАЛЛАГАА
(2018-01-15 15:38)

Эрхэм гишүүн гэдэг үг 2000 оны УИХ-ын үеэс байхгүй болчихсон гэв
(2018-01-11 13:09)

Зэсийн үнэ ч өслөө, зэсийн үйлдвэрийн эзэд ч боллоо
(2018-01-11 13:02)

С.Пүрэв: Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна
(2018-01-10 20:18)

Хойд Солонгос тамирчдаа Пёнчаны Олимпод явуулахаар боллоо
(2018-01-10 17:50)

Х.Баттулга: Иргэдийг богино хугацаанд орон сууцжуулснаар агаарын бохирдлоос сална
(2018-01-10 17:48)

ЗАРЛАЛ: УЛС ТӨРИЙН НАМ ЗАРНА
(2018-01-10 17:45)

Д.Хаянхярваа: УИХ тарж болно, дараа нь ямар хор холбогдол дагуулах вэ гэдгийг бодох ёстой
(2018-01-09 17:39)

Уран бүтээлчдийн “нулимс” буюу оюуны өмчийн хулгай
(2018-01-09 17:29)

“ДАЛДЫН ХАР МАЛГАЙТ”
(2018-01-09 17:19)

Засгийн газартай хэлцэл хийгдээгүй зөвхөн мэдээлэл солилцох асуудал өрнөж байсан гэв
(2018-01-08 02:15)

Трампын тухай номоос авсан 10 эшлэл
(2018-01-08 02:12)

У.Хүрэлсүх: Ард түмэндээ худлаа ярихгүй, хууль бус юм хийхгүй гэж амласан
(2018-01-08 02:05)

БОНД ДАГАСАН ДУУЛИАН
(2018-01-08 02:00)

Имарт дэлгүүрийн гишүүн хэрэглэгчид автобусанд Ипойнт оноогоороо зорчих боломжтой болжээ.
(2018-01-07 17:03)

У.ХҮРЭЛСҮХ: УТААГААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН
(2018-01-04 17:39)

Б.Алтанцэцэг: Төрсөн өдрөөрөө авсан “А” үнэлгээ цаашид амжилттай суралцах урам зориг өгсөн
(2018-01-04 17:31)

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тамгаа аваад зугтсан уу
(2017-12-06 20:17)

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
(2017-11-24 13:13)

АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий
(2017-11-24 13:09)

Улсынхаа хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагаар зочиллоо
(2017-11-24 13:06)

Меркель мухардалд орлоо
(2017-11-21 00:30)

МАН-ынхан өнөөдөр шинэ даргаа сонгоно
(2017-11-21 00:27)

Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ
(2017-11-21 00:24)

О.Баасанхүү намаасаа жийгдлээ
(2017-11-21 00:20)

“САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДЛОО
(2017-11-21 00:16)

Б.Санчир: Монголд дотоодын зах зээлээ хангахуйц машин үйлдвэрлэх боломжтой
(2017-11-15 00:39)

Цагдаад танхайрсан Ц.Баярцогт “салаавч”-ныхаа хариуг авлаа
(2017-11-15 00:31)

Аяга цуурсан ч эвлэдэггүй, амьгүй учраас...
(2017-11-15 00:27)

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙГ ХАРЬЦУУЛАН ТАНИЛЦАНА УУ
(2017-11-15 00:22)

Э.Пүрэвжаргал: Жүжигчин өөрт нь оноосон дүрийг айж, ичилгүй бүтээх ёстой
(2017-11-14 20:07)

О.Гэрэлсүх: ирэх онд чингис хааны тухай шинэ түүхэн жүжиг тоглоно
(2017-11-14 17:45)

Б.Болор-Эрдэнэ: 90 мянган манлайлагч гэдгийг 90 мянган дарга гэж ойлгож болохгүй
(2017-11-14 16:03)

Ажил хаях нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү
(2017-11-14 15:50)

Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв одоог хүртэл батлагдаагүй байна
(2017-11-14 15:45)

ҮНИЙГ ТӨР БИШ ӨРСӨЛДӨӨН ТОГТООДОГ
(2017-11-14 15:40)

Бээжин, Вашингтоны агуу том гэрээний цаана
(2017-11-13 15:04)
Энэ хэсэгт алдаа байна.



  Бидэнтэй холбогдох гарцууд:

Facebook Twitter YoutTube Mobile RSS





Фото мэдээ

"Өглөөний сонин"-ыхон 2015 оны Шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ
 
“Буянт-Ухаа-1”-т хүн амьдрах нөхцөлгүй болжээ
 Төрийн тэргүүн сур, шагайн асраар зочиллоо 
“Хобби”-гийн сурагчид “Halloween party”-гаа тэмдэглэв
 
Нийслэлийн 375 жилийн ойн парад
 
Ослоор амиа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг сонсов


Нvvр | Улстөр | Нийгэм | Эдийн засаг | Дэлхий дахинд | Уул уурхай | Эрэн сурвалжлах | Боловсрол | Соёл Урлаг | Эрvvл мэнд | Спорт | Шинжлэх ухаан | Архив | Дээш
© 2013 MorningNews.mn Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хvсэлт | Холбоо барих | Facebook | Twitter | RSS