он
Бидний тухай | Санал хvсэлт | Сурталчилгаа | Холбоо барих


Facebook Twitter Youtube RSS Mobile

  Ерөнхийлөгч | УИХ | Засгийн газар
Видео | Фото | Ярилцлага | Нийтлэл | Хотын амьдрал | Зурхай | Зөвлөгөө | Тендер | Ажлын зар | ШУ, Технологи | Санал Асуулга | Мэдээний архив | Бусад

Онцлох
мэдээ
Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ »
Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан »
МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ »
Эдийн засагт ойртсон бас нэг “аюул” »

Ярилцлага : » Д.Оюунхорол: Утааны эсрэг иргэд нийтийн эрх ашгийг хүндэтгэн төр, засгийн шийдвэрийн үр дүнг хүртэн хамтран ажиллах хэрэгтэй

2017-01-09 00:54:20 | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих |

Өнгөрөгч долоо хоногт аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар Төрийн ордонд цуглаж, Засгийн газрын гишүүд болон аймгийн удирдлагууд 2017 онд нийгэм, эдийн засаг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцон, салбарын сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Аймгуудын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Салбар яамны хувьд энэ онд орон нутагт чиглэсэн хамгийн гол ямар бодлогыг барьж ажиллах вэ?

-Бид орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахдаа хэд хэдэн зорилт дэвшүүлээд байгаа.
Эхний ээлжинд аймаг, орон нутгийн удирдлагуудад байгаль орчны чиглэлээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр авч байгаа улсын төсөвт орж буй хөрөнгө оруулалтаа яг зориулалтын дагуу ашигла, улсын төсвийн нөхөөс болгон битгий ашиглаач гэх зэрэг үүргийг өглөө. Яагаад гэвэл өдгөө эдийн засгийн хүнд нөхцөлд ихэнх иргэн орлого олох эх үүсвэрээ байгаль эх дэлхий рүү гар сарвайж амьдарч байна. Тиймээс тодорхой хэмжээгээр нөхөн сэргээх баялагаа ашигласан бол эргүүлээд заавал нөхөн сэргээх үйл ажиллагаа хийх хэв маягийг төлөвшүүлээч гэсэн үг. Хоёрдугаар цөлжилттэй холбоотой асуудалд анхаарахыг үүрэгдсэн. Сүүлийн жилүүдэд орон нутагт цөлжилт ихээр явагдаж байна. Үүнтэй холбогдуулан цөлжилттэй тэмцэх бодлого гаргахгүй бол олон гол, горхи, мөрөн хатаж, ширгэх хандлагатай байгаа шүү дээ.

-Манайхан уул уурхайгаас болж байгаль хохирлоо гэдэг хэрнээ л ухаж амьдрахгүй бол цаашид эдийн засаг улам бүр хүндэрнэ гэдэг шүү дээ. Энэ тал дээр ямар бодлого барих вэ?

-Мэдээж уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимтэй явагдана. Хуулийн дагуу лицентэй аж ахуйн нэгж олон бий. Тэгэхээр нөхөн сэргээлтийн ажлаа хийхгүй, хариуцлагагүй уул уурхай эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дараа жилийн гэрээ хийх эрхийг олгохгүй, хариуцлагатай болгох хэв маяг, хууль тогтоомжийн мөрдлөгийг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Үүнийгээ ч орон нутгийн удирдлагуудад анхааруулж, гэрээндээ тусгасан.
Мөн зарим аймагт гар аргаар алт олборлох үйл ажиллагаа нэлээд идэвхжиж байгаа. Энэ нь нөгөө л хариуцлагагүй уул уурхай иргэдийн дунд хавтгайрах тал руугаа орж байна гэсэн үг. Манайхан гар аргаар алт олборлож байна гэж яриад байгаагаас биш яг үнэндээ “супер нинжа” нар л бий болчихсон. Эдгээр иргэд маань байгалаа газрын доройтолд асар ихээр оруулж байна. Ямар ч хариуцлагагүй, нөхөн сэргээлтгүй. Тэгэхээр эдгээрт анхаарч, зарим хуульд өөрчлөлт оруулж, хариуцлагатай уул уурхай эрхэлдэг, байгалиас баялаг авч ашигласан бол түүнийхээ төлөө нөхөн сэргээлт хийдэг хууль эрх зүйн орчныг мөрдүүлж ажиллуулахаар гэрээ байгууллаа.

-Аялал жуулчлалын салбарын хувьд хэрхэх вэ?

-Хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гол эх үүсвэр бол аялал жуулчлалын салбар. Утаагүй үйлдвэрлэлийг дэлхийд даяараа тортвортой хөгжлийн бодлогын нэг чухал асуудал болгож тавьж буй. Тиймээс энэ цаг үед орон нутагтаа аялал жуулчлалаа зөв хөгжүүмээр байгаа юм. Ердөө л модон жорлонтой, 10 гэр барьчихаад аялал жуулчлалыг хөгжүүлж байна гэвэл бид үүнийг стандарт хангасан гэж үзэхгүй. Аялал жуулчлалыг эко хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд байгаль эх дэлхийдээ ээлтэй, дэргэдээ буй гол мөрнөө бохирдуулахгүй байх зэргээр ядаж л ариун цэврийн байгууламжаа шийдсэн бусад стандарт шаардлага хангасан баазуудад лиценз, зөвшөөрөл олгож ажиллахуулахаар болж байгаа. Тэр ч утгаараа орон нутгийн удирдлагууд ч энэ тал дээр нэлээд гар нийлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн.

-Гэр хороооллын шөнийн тарифыг “0”-лээд хэд хонолоо. Гэвч иргэд нүдэн баримжаагаар утаа буурахгүй байна хэмээж байна. Судалгааны байгууллагуудын зүгээс ямар тайлбар өгч байгаа вэ. Үр дүн харагдаж байна уу?

-Агаарын бохирдлыг бууруулах асуудалд үе үеийн УИХ, Засгийн газар шийдвэр гаргаж, ажиллаж ирсэн. Өмнө нь жилдээ 30-35 тэрбум төгрөг зарцуулж ирсэн байдаг. Манай засгийн үед эдиийн засгийн нөхцөл хүнд байна гээд эхний ээлжид таван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан.
Он гарсаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдааны шийдвэрээс гэр хорооллын айлуудын эрчим хүчний шөний тарифыг “0”-лэсэн. Энэ нь гэр хорооллын олон айлд боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл агаарын бохирдолтой тэмцэх асуудал гэдэг зөвхөн төр засгийн ажил биш. Иргэн таны, миний, аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоогоор шийдвэрлэгдэх юм. Агаарын чанарын албаны гаргаж буй мэдээгээр агаарын бохирдлын хэмжээ байх ёстой түвшнээс онц гамшгийн хэмжээнд хүрсэн гэх дүгнэлт бол гарахгүй байгаа. Энэ асуудлыг зарим хүн улс төржүүлж, нөгөө хэсэг нь Засгийн газрын гишүүд рүү бүдүүлэг үг хэрэглэн мессежээр илгээж байна. Уг нь агаарын бохирдлыг өргөс авсан мэт гэнэтхэн шууд засч залруулах боломжгүй.
Харин эрчим хүчний тарифыг “0”-лэснийг ашиглаад яавал түүхий нүүрс түлэхгүй, шахмал түлш хэрэглэх вэ, сайжруулсан зуух ашиглаж, утаа гаргахгүй байх вэ гэх зэрэгтээ дүгнэлт хийн төр, засгаас гаргаж буй шийдвэрийг ашиглаж, үр дүнг нь хамтдаа харах хэрэгтэй юм.

-Тэгэхээр тэдгээрийг ухуулан таниулах үүднээс ямар нэгэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарах байх?

-Бид энэ асуудлыг анхаарч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарна. Мөн импортоор орж ирж буй хуучин автомашинуудын хилээр орж ирж буй татварыг нэмэгдүүлэх шаардлагатай.Энэ төрлийн автомашин хүний эрүүл мэндэд хамгийн их хохирол үзүүлдэг хорт утааг ялгаруулдаг. Нийслэлд гарч буй их өвчлөлийн дийлэнх хэсэг нь тэндээс ч үүдэлтэй гэж үзэж байгаа. Энэ асуудалд ДЭМБ, олон улсын байгууллагуудаас тавьж буй шаардлагыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай.
Бид ийм арга хэмжээнүүдийг авна. Мөн нийслэлд буюу суурьшлын бүсэд амьдарч буй иргэн ч гэсэн өөрөө үүрэг, зорилгоо ухамсарлан нийтийн эрх ашгийг хүндэтгэсэн байдлаар төр, засгаас гаргасан шийдвэрийн үр дүнг хүртэн хамтран ажиллах учиртай. Өнөөдрөөс эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй утааны эсрэг ажил зохион байгуулдаг, импортоор дулааны зориулалт бүхий тоног төхөөрөмж оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдийн оролцоотой үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Одоогоор 50 гаруй аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна. Түүнчлэн амьжиргааны түвшнийг нь харгалзан цахилгаан халаагуурыг хэрхэн олгох вэ гэдгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам Засгийн газар хамтран шийдвэр гаргах боломжийг судалж байна. Ер нь иргэд төр л надад туслах ёстой хэмээн амаа ангайн суух боломжгүй. Харин ч иргэн бүр энэ утаанаас болж би, миний үр хүүхэд, амьдралд маань гамшиг нүүрлэх нь гэдгийг ухамсарлаж, идэвх санаачилгатай хамтран ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Та төр, засгийн шийдвэрийг зөв ашиглах талаар яриад байна. Яагаад?

-Иргэдээс, айл өрхөөс хамаарах зүйл их гэдгийг би хэлсэн шүү дээ. Жишээ нь гэр хорооллын нийт хэрэглэгчийн маань 75 хувь нь тарифт тоолууртай байна. Мөн өнөөдөр стандартын шаардлага хангасан халаагууртай айл хэд байна. Авах гэхээр бэлэн мөнгө байхгүй. Энэ хөнгөлөлт маань нөгөө талдаа стандарт бус цахилгаан халаагуур хямд авах, борлуулах боломжуудыг нээчих вий. Галын аюул дагуулах вий гэдэг болгоомжууд байна. Цахилгаан халаагуур болон гэрлүүгээ оруулж байгаа цахилгааны утасны стандартыг нарийн мөрдөхийг иргэдээсээ хүсч байна.

-Сая та хуучин автомашин агаарыг ихээр бохирдуулж байна гэлээ. Энэ бол эрчим хүчний тарифтай ямар ч хамааралгүй асуудал. Тэгэхээр давхар бодлого боловсруулах шаардлага гарах байх?

-Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тооллогдсон. Энэ нь гурван хүн тутмын нэг нь автомашин унаж хотын төвийн түгжээнд зогсож байна гэсэн үг. Түгжрэлд зогсож байгдаа нормальдсан автомашин харин ч их бохирдол ялгаруулдаг. Автомашин тормос гишгих болгондоо агаар бохирдуулагч хүнд металл ялгаруулж хүүхдийн эрүүл мэндийг ихээр хохироож байна. Нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь Улаанбаатар хот маань хуучин машины цуглуулгын хот болсныг харуулж байна. Цаашид насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлж хэрэглээнээс хасах зорилгыг хөндөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн нийтийн тээврийн автобус ихэнх нь дизель түлшээр явдаг, маш их утаа бохирдол ялгаруулдаг. Социализмын үед автомашины үзлэг үр дүнтэй, бодитой байсан. Одоо үзлэгийн чанар улам бүр муудаж үзлэг нэртэй орлого бүрдүүдэх механизм болсон. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл.
Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, Автомашины улсын үзлэгийн оношлогооны чанарыг сайжруулах, 7-гоос дээш насжилттай автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авна. Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй, хүртээмжтэй болгох, автобусыг хийн түлшинд үе шаттай шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.




Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зєрчсєн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


  




Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ
(2018-04-09 18:25)

Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан
(2018-03-28 16:25)

Т.Сэргэлэн: Би уучлахад амархан Дорлигийг бүтээхийг хүссэн
(2018-03-28 14:16)

МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ
(2018-03-28 14:12)

ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ?
(2018-03-28 14:08)

“Би эндээс явахгүй” жүжгийн хаалтын тоглолт боллоо
(2018-03-27 13:42)

Өнөөдөр дэлхийн театрын өдөр
(2018-03-27 13:39)

Эдийн засагт ойртсон бас нэг “аюул”
(2018-03-27 13:37)

АТГ: ЭЛЧИН САЙД М.ЭНХСАЙХАН ГЭРЧИЙН БАЙЦААЛТ МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙНА
(2018-03-27 13:34)

С.Баярцогттой нэг “хөнжил”-д орсон хүмүүсийг хэзээ зарлах вэ
(2018-03-26 13:08)

ТҮРҮҮ МОРЬДОО Ч ТОДРУУЛЖ ЧАДААГҮЙ “ДҮНЖИНГАРАВ”-ЫН ДУУЛИАН БАЯРТАЙ
(2018-03-26 12:59)

Марк Цукерберг дуулианаас хойш анх удаа ам нээлээ
(2018-03-25 17:22)

АН-ынхан эрх баригчдаас хариуцлага нэхэх эрхтэй юу?
(2018-03-25 17:16)

“АРЛЫН ТАЙВАНЬД АХИН АЙЛЧЛАХУЙД”
(2018-03-21 14:41)

Зуун дамнасан ч “Би эндээс явахгүй” хэвээрээ
(2018-02-27 18:01)

ДРАМЫН ТЕАТРЫНХАН АХМАДУУДТАЙГАА ЗОЛГОЛОО
(2018-02-21 12:57)

ЦАГААН САРЫН ИХ ХЯМРАЛ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
(2018-02-09 15:02)

З.Болормаа: Үтрээний булчингийн сулрал гэр бүл салалтад нөлөөлдөг
(2018-01-17 01:40)

АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ
(2018-01-17 01:33)

Г.Баасан төрийн албыг “самрах” эрхтэй юу
(2018-01-16 18:51)

НИЙСЛЭЛЭЭ НИЙСЛЭЛ ШИГ БОЛГОХ ХУУЛИЙГ ХУРДЛУУЛЪЯ
(2018-01-16 18:37)

Шамбарам өвчний үед айж ичсэнээсээ болж хүндрүүлээд ирж байна
(2018-01-15 15:49)

Шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг “бойкот”
(2018-01-15 15:45)

ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ БА НҮҮРСЭН ГАЛЛАГАА
(2018-01-15 15:38)

Эрхэм гишүүн гэдэг үг 2000 оны УИХ-ын үеэс байхгүй болчихсон гэв
(2018-01-11 13:09)

Зэсийн үнэ ч өслөө, зэсийн үйлдвэрийн эзэд ч боллоо
(2018-01-11 13:02)

С.Пүрэв: Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна
(2018-01-10 20:18)

Хойд Солонгос тамирчдаа Пёнчаны Олимпод явуулахаар боллоо
(2018-01-10 17:50)

Х.Баттулга: Иргэдийг богино хугацаанд орон сууцжуулснаар агаарын бохирдлоос сална
(2018-01-10 17:48)

ЗАРЛАЛ: УЛС ТӨРИЙН НАМ ЗАРНА
(2018-01-10 17:45)

Д.Хаянхярваа: УИХ тарж болно, дараа нь ямар хор холбогдол дагуулах вэ гэдгийг бодох ёстой
(2018-01-09 17:39)

Уран бүтээлчдийн “нулимс” буюу оюуны өмчийн хулгай
(2018-01-09 17:29)

“ДАЛДЫН ХАР МАЛГАЙТ”
(2018-01-09 17:19)

Засгийн газартай хэлцэл хийгдээгүй зөвхөн мэдээлэл солилцох асуудал өрнөж байсан гэв
(2018-01-08 02:15)

Трампын тухай номоос авсан 10 эшлэл
(2018-01-08 02:12)

У.Хүрэлсүх: Ард түмэндээ худлаа ярихгүй, хууль бус юм хийхгүй гэж амласан
(2018-01-08 02:05)

БОНД ДАГАСАН ДУУЛИАН
(2018-01-08 02:00)

Имарт дэлгүүрийн гишүүн хэрэглэгчид автобусанд Ипойнт оноогоороо зорчих боломжтой болжээ.
(2018-01-07 17:03)

У.ХҮРЭЛСҮХ: УТААГААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН
(2018-01-04 17:39)

Б.Алтанцэцэг: Төрсөн өдрөөрөө авсан “А” үнэлгээ цаашид амжилттай суралцах урам зориг өгсөн
(2018-01-04 17:31)

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тамгаа аваад зугтсан уу
(2017-12-06 20:17)

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
(2017-11-24 13:13)

АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий
(2017-11-24 13:09)

Улсынхаа хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагаар зочиллоо
(2017-11-24 13:06)

Меркель мухардалд орлоо
(2017-11-21 00:30)

МАН-ынхан өнөөдөр шинэ даргаа сонгоно
(2017-11-21 00:27)

Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ
(2017-11-21 00:24)

О.Баасанхүү намаасаа жийгдлээ
(2017-11-21 00:20)

“САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДЛОО
(2017-11-21 00:16)

Б.Санчир: Монголд дотоодын зах зээлээ хангахуйц машин үйлдвэрлэх боломжтой
(2017-11-15 00:39)

Цагдаад танхайрсан Ц.Баярцогт “салаавч”-ныхаа хариуг авлаа
(2017-11-15 00:31)

Аяга цуурсан ч эвлэдэггүй, амьгүй учраас...
(2017-11-15 00:27)

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙГ ХАРЬЦУУЛАН ТАНИЛЦАНА УУ
(2017-11-15 00:22)

Э.Пүрэвжаргал: Жүжигчин өөрт нь оноосон дүрийг айж, ичилгүй бүтээх ёстой
(2017-11-14 20:07)

О.Гэрэлсүх: ирэх онд чингис хааны тухай шинэ түүхэн жүжиг тоглоно
(2017-11-14 17:45)

Б.Болор-Эрдэнэ: 90 мянган манлайлагч гэдгийг 90 мянган дарга гэж ойлгож болохгүй
(2017-11-14 16:03)

Ажил хаях нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү
(2017-11-14 15:50)

Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв одоог хүртэл батлагдаагүй байна
(2017-11-14 15:45)

ҮНИЙГ ТӨР БИШ ӨРСӨЛДӨӨН ТОГТООДОГ
(2017-11-14 15:40)

Бээжин, Вашингтоны агуу том гэрээний цаана
(2017-11-13 15:04)
Энэ хэсэгт алдаа байна.



  Бидэнтэй холбогдох гарцууд:

Facebook Twitter YoutTube Mobile RSS





Фото мэдээ

"Өглөөний сонин"-ыхон 2015 оны Шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ
 
“Буянт-Ухаа-1”-т хүн амьдрах нөхцөлгүй болжээ
 Төрийн тэргүүн сур, шагайн асраар зочиллоо 
“Хобби”-гийн сурагчид “Halloween party”-гаа тэмдэглэв
 
Нийслэлийн 375 жилийн ойн парад
 
Ослоор амиа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг сонсов


Нvvр | Улстөр | Нийгэм | Эдийн засаг | Дэлхий дахинд | Уул уурхай | Эрэн сурвалжлах | Боловсрол | Соёл Урлаг | Эрvvл мэнд | Спорт | Шинжлэх ухаан | Архив | Дээш
© 2013 MorningNews.mn Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хvсэлт | Холбоо барих | Facebook | Twitter | RSS