он
Бидний тухай | Санал хvсэлт | Сурталчилгаа | Холбоо барих


Facebook Twitter Youtube RSS Mobile

  Ерөнхийлөгч | УИХ | Засгийн газар
Видео | Фото | Ярилцлага | Нийтлэл | Хотын амьдрал | Зурхай | Зөвлөгөө | Тендер | Ажлын зар | ШУ, Технологи | Санал Асуулга | Мэдээний архив | Бусад

Онцлох
мэдээ
Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ »
Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан »
МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ »
Эдийн засагт ойртсон бас нэг “аюул” »

Эрэн сурвалжлах : » НЗДТГ-т Аудитын шалгалт оруулахаар болжээ

2017-04-10 00:12:06 | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих |

-Түүхэнд байгаагүй их мөнгийг юунд зарцуулж байсныг шалгуулна-
Өнгөрсөн 2015 онд хотын дарга асан Э.Бат-Үүлийг түүхэнд байгаагүй их мөнгөтэй Засаг даргаар тодорч байна хэмээн хэвлэлүүд онцлон бичиж байсан билээ. Тухайлбал, 2000-2005 онд хотын даргаар ажиллаж байсан М.Энхболдын үед нийслэлийн орлого жилдээ 26.3-51.1 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан гэдэг. Тэрбээр уг мөнгөөр цалингаа тавьж, бүтээн байгуулалтаа хийж, нийслэлийн хөгжлийг урагшлуулж чадаж байсан. Үүний дараа 2006-2007 онд Ц.Батбаярыг ажиллаж байх үед 43.7 тэрбум, 2007 онд 52.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрч байжээ. Ингээд Б.Билэгт 65.5 тэрбум төгрөгийг зарцуулаад ажлаа Г.Мөнхбаярт өгч, түүнээс хойш Улаанбаатар хот 2009 онд 133.3 тэрбум, 2010 онд 164.2 тэрбум, 2011 онд 246.4 тэрбумын орлого олжээ. Энэ бол хамтарсан Засгийн газар байгуулагдсан, эдийн засаг өсч байсан үеийн үзүүлэлт юм. Тэгвэл Э.Бат-Үүлийн үед нийслэлийн төсвийн орлого түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч огцом нэмэгджээ. Тодруулбал, 2012 онд нийслэлийн төсвийн орлого 348.2 тэрбум, 2013 онд 474.8 тэрбум, 2014 онд 522.5 тэрбум, 2015 онд 532.7 тэрбум гээд гэрлийн хурдаар өсч байсан аж. Тэгвэл энэ их мөнгө чухам юунд зарцуулагдаж, ямар, ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна.

Үүнтэй холбогдуулан одоогийн нийслэлийн удирдлагууд Нийслэлийн засаг даргын тамгын газарт аудитын шалгалтыг таван чиглэлд оруулахаар болжээ. Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа эхэлж байгаагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт танилцуулсан. Тодруулбал, нэгдүгээрт нь, “Гудамж” төслийн хүрээнд төсөвт өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн эсэх, хоёрдугаарт нь, ТҮЦ барих ажлыг нэг талд давуу эрх олгосон эсэх, зөвшөөрөлгүй газар байршуулах боломжийг олгосон эсэх дээр дүгнэлт гаргах, гуравдугаарт нь, гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалтын хүрээнд хийгдсэн ажлыг шалгах, дөрөвдүгээрт нь, Нийслэлийн газрын албанаас хууль зөрчин Төрийн байгууллагад газар олгосон зарим асуудлыг нягтлан шалгах, тавдугаарт нь, нийслэлийн авто замыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажилд аудитын шалгалтыг хийж үнэлэлт дүгнэлтийг гаргах зэрэг дээрх таван үндэслэлээр шалгалт оруулж, шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд явуулна. Үүнээс гадна байгууллагын нууцын хэмжээнд авагдсан бүх материалыг төрийн аудитын байгууллага ижил түвшинд хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ ханган биелүүлж ажиллах болно хэмээсэн юм.
Түүхэнд байгаагүй их мөнгийг зарцуулж байсан хотын өмнөх удирдлагууд хөрөнгийг зөв зохистой зарцуулж байсан уу гэдгийг аудитын байгууллагаар ийнхүү шалгахаар боллоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлт

“2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалт явуулжээ. 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, гурав нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байгаа тухай Нийслэлийн засаг даргын тамгын газраас саяхан мэдээлж байсан билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байжээ. Харин өнөөдрийн байдлаар энэ тоо 7000 ч хүрээгүй явж байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой гэж албаныхан тайлбарлаж байгаа. 2012-2016 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчихаад байгаа тухай мэдээллийн Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлжээ. 2012-2016 оны хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл уг мөнгөөр хийсэн ажил нь үнийн дүнтэйгээ дүйцэхгүй байгаа талаар зарим иргэний хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлэх болсон. Тэдний тооцоогоор уг мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, дахин төлөвлөлтийн хүрээнд 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой байжээ. Энэ бүх мэдээлэл дээр үндэслэн аудитын байгууллага шалгалт явуулах гэж байна.

Гудамж төсөл 200 сая ам.долларын санхүүжилттэй

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд энэхүү төслийг хэрэгжүүлсэн билээ. Гудамж төсөлд Чингис бондоос 200 сая ам.долларын санхүүжилт гаргах шийдвэрийг тухайн үеийн холбогдох байгууллагаас гаргаж байв. Мөн газар чөлөөлөх зэрэг ажилд 200 мянган ам.долларыг зарцуулахаар шийдвэрлэж байжээ. Уг төслийн хүрээнд түгжрэл ихтэй 33 уулзварыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хийх, мөн Сэлбэ болон Туул гол дагуу 28-30 км хурдны авто замын ажлыг хийхээр болоод байлаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хэд хэдэн шийдвэрийг гаргаж байсан. Тухайлбал Засгийн газрын 90 дүгээр тогтоол гарч 38 нэр төрлийн бараа үйлчилгээг авах тендерийг шууд гэрээлэх зарчмаар явуулах зэрэг шийдвэрийг гаргаж байв. Мөн гудамж төслийн хүрээнд хийгдэх уулзвар шинэчлэх ажлыг шууд гэрээлэх зарчмаар явах зохицуулалт ч орж байлаа. Энэ бүхэн нь эргээд олон тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагдах үндэслэл болсон гэх маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Уг төслийн хүрээнд нэг уулзварыг шинэчлэх ажлыг 1-2 тэрбум төгрөгт багтаан хийж болох байтал 4-6 тэрбум төгрөгөөр хийдэг байсан гэх явган яриа хүртэл бий. Энэ бүхний үнэн худлыг аудитын шалгалт ийнхүү дэнслэхээр болж байна.

ТҮЦ барих ажлыг нэг талд давуу эрхтэйгээр олгосон уу

Олон нийт иргэний хяналт ТББ-ын тэргүүн А.Батзориг гуай Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, хотын Ерөнхий менежер асан Бадрал нарыг хэдхэн аж ахуйн нэгжид давуу эрх олгож түмний нэр ашиглан ТҮЦ эрхлэгч гэх нэрийн дор томоохон мөнгөний ажлыг хийх боломжийг хэсэг бүлэг этгээдэд өгчихсөн хэмээн олон нийтэд мэдээлэл хийж байсан. Тэрбээр “Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа нэрийн дор төмөр ТҮЦ-ийг нураах ажлыг дөрвөн жилийн өмнө хийсэн. Оронд нь "Киг" ХХК-ийн үйлдвэрлэсэн гэх ТҮЦ-ийг хотын гудамжинд байршуулж эхэлсэн. Нэг ийм ТҮЦ 10-11 сая төгрөгийн үнэтэй. Ийм өндөр үнэтэй ТҮЦ-ийг хүн бүр худалдан авч дөнгөхгүй. Иймээс мөнгөөрөө худалдан авсан хүнд ТҮЦ байршуулах газрыг нь зохицуулж өгнө. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь өгнө гэх зэргээр мунхруулах ажлыг хийсэн байх юм. Гэтэл яг ийм ТҮЦ-ийг хийхэд ердөө л дөрвөн сая төгрөг орох тооцоог барилгын компаниуд мэдэгдээд байна. "Киг" ХХК нь 300 ширхэг ТҮЦ үйлдвэрлэж, хотын гудамжинд байршуулсан байна.
Үүнийгээ иргэдэд худалдаж гурван тэрбум төгрөгийг олсон байх боломжтой. ТҮЦ эрхлэх бүхий л зөвшөөрлийг нь арын хаалгаар гаргуулж иргэдэд өгсөн байх магадлалтай. Харин хотын гудамжинд байрлаж байгаа 1500 ТҮЦ-ийн 1200 нь түрээсийнх. Тэдгээрийг өнөөх л "КИГ" ХХК түрээсэлж байна. ТҮЦ үйлдвэрлэгчээс гадна бас нэгэн хэний эрх ашгийг хамгаалах гэж байгаа нь ойлгомжгүй нэгэн байгууллага байдаг. Тэр нь ТҮЦ эрхлэгчдийн холбоо гэгч юм. Уг холбоо нь ТҮЦ эрхлэгч гэх түрээслэгч нараас 200-300 мянган төгрөгийн хураамж авдаг” гэж байв.
Ямартай ч дээрх мэдээлэл үнэний ортой эсэх нь удахгүй аудитын газрын шалгалтаар эцэслэн тогтоогдох бололтой.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.




Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зєрчсєн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
forum


  




Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ
(2018-04-09 18:25)

Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан
(2018-03-28 16:25)

Т.Сэргэлэн: Би уучлахад амархан Дорлигийг бүтээхийг хүссэн
(2018-03-28 14:16)

МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ
(2018-03-28 14:12)

ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ?
(2018-03-28 14:08)

“Би эндээс явахгүй” жүжгийн хаалтын тоглолт боллоо
(2018-03-27 13:42)

Өнөөдөр дэлхийн театрын өдөр
(2018-03-27 13:39)

Эдийн засагт ойртсон бас нэг “аюул”
(2018-03-27 13:37)

АТГ: ЭЛЧИН САЙД М.ЭНХСАЙХАН ГЭРЧИЙН БАЙЦААЛТ МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙНА
(2018-03-27 13:34)

С.Баярцогттой нэг “хөнжил”-д орсон хүмүүсийг хэзээ зарлах вэ
(2018-03-26 13:08)

ТҮРҮҮ МОРЬДОО Ч ТОДРУУЛЖ ЧАДААГҮЙ “ДҮНЖИНГАРАВ”-ЫН ДУУЛИАН БАЯРТАЙ
(2018-03-26 12:59)

Марк Цукерберг дуулианаас хойш анх удаа ам нээлээ
(2018-03-25 17:22)

АН-ынхан эрх баригчдаас хариуцлага нэхэх эрхтэй юу?
(2018-03-25 17:16)

“АРЛЫН ТАЙВАНЬД АХИН АЙЛЧЛАХУЙД”
(2018-03-21 14:41)

Зуун дамнасан ч “Би эндээс явахгүй” хэвээрээ
(2018-02-27 18:01)

ДРАМЫН ТЕАТРЫНХАН АХМАДУУДТАЙГАА ЗОЛГОЛОО
(2018-02-21 12:57)

ЦАГААН САРЫН ИХ ХЯМРАЛ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
(2018-02-09 15:02)

З.Болормаа: Үтрээний булчингийн сулрал гэр бүл салалтад нөлөөлдөг
(2018-01-17 01:40)

АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ
(2018-01-17 01:33)

Г.Баасан төрийн албыг “самрах” эрхтэй юу
(2018-01-16 18:51)

НИЙСЛЭЛЭЭ НИЙСЛЭЛ ШИГ БОЛГОХ ХУУЛИЙГ ХУРДЛУУЛЪЯ
(2018-01-16 18:37)

Шамбарам өвчний үед айж ичсэнээсээ болж хүндрүүлээд ирж байна
(2018-01-15 15:49)

Шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг “бойкот”
(2018-01-15 15:45)

ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ БА НҮҮРСЭН ГАЛЛАГАА
(2018-01-15 15:38)

Эрхэм гишүүн гэдэг үг 2000 оны УИХ-ын үеэс байхгүй болчихсон гэв
(2018-01-11 13:09)

Зэсийн үнэ ч өслөө, зэсийн үйлдвэрийн эзэд ч боллоо
(2018-01-11 13:02)

С.Пүрэв: Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна
(2018-01-10 20:18)

Хойд Солонгос тамирчдаа Пёнчаны Олимпод явуулахаар боллоо
(2018-01-10 17:50)

Х.Баттулга: Иргэдийг богино хугацаанд орон сууцжуулснаар агаарын бохирдлоос сална
(2018-01-10 17:48)

ЗАРЛАЛ: УЛС ТӨРИЙН НАМ ЗАРНА
(2018-01-10 17:45)

Д.Хаянхярваа: УИХ тарж болно, дараа нь ямар хор холбогдол дагуулах вэ гэдгийг бодох ёстой
(2018-01-09 17:39)

Уран бүтээлчдийн “нулимс” буюу оюуны өмчийн хулгай
(2018-01-09 17:29)

“ДАЛДЫН ХАР МАЛГАЙТ”
(2018-01-09 17:19)

Засгийн газартай хэлцэл хийгдээгүй зөвхөн мэдээлэл солилцох асуудал өрнөж байсан гэв
(2018-01-08 02:15)

Трампын тухай номоос авсан 10 эшлэл
(2018-01-08 02:12)

У.Хүрэлсүх: Ард түмэндээ худлаа ярихгүй, хууль бус юм хийхгүй гэж амласан
(2018-01-08 02:05)

БОНД ДАГАСАН ДУУЛИАН
(2018-01-08 02:00)

Имарт дэлгүүрийн гишүүн хэрэглэгчид автобусанд Ипойнт оноогоороо зорчих боломжтой болжээ.
(2018-01-07 17:03)

У.ХҮРЭЛСҮХ: УТААГААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН
(2018-01-04 17:39)

Б.Алтанцэцэг: Төрсөн өдрөөрөө авсан “А” үнэлгээ цаашид амжилттай суралцах урам зориг өгсөн
(2018-01-04 17:31)

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тамгаа аваад зугтсан уу
(2017-12-06 20:17)

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
(2017-11-24 13:13)

АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий
(2017-11-24 13:09)

Улсынхаа хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагаар зочиллоо
(2017-11-24 13:06)

Меркель мухардалд орлоо
(2017-11-21 00:30)

МАН-ынхан өнөөдөр шинэ даргаа сонгоно
(2017-11-21 00:27)

Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ
(2017-11-21 00:24)

О.Баасанхүү намаасаа жийгдлээ
(2017-11-21 00:20)

“САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДЛОО
(2017-11-21 00:16)

Б.Санчир: Монголд дотоодын зах зээлээ хангахуйц машин үйлдвэрлэх боломжтой
(2017-11-15 00:39)

Цагдаад танхайрсан Ц.Баярцогт “салаавч”-ныхаа хариуг авлаа
(2017-11-15 00:31)

Аяга цуурсан ч эвлэдэггүй, амьгүй учраас...
(2017-11-15 00:27)

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙГ ХАРЬЦУУЛАН ТАНИЛЦАНА УУ
(2017-11-15 00:22)

Э.Пүрэвжаргал: Жүжигчин өөрт нь оноосон дүрийг айж, ичилгүй бүтээх ёстой
(2017-11-14 20:07)

О.Гэрэлсүх: ирэх онд чингис хааны тухай шинэ түүхэн жүжиг тоглоно
(2017-11-14 17:45)

Б.Болор-Эрдэнэ: 90 мянган манлайлагч гэдгийг 90 мянган дарга гэж ойлгож болохгүй
(2017-11-14 16:03)

Ажил хаях нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү
(2017-11-14 15:50)

Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв одоог хүртэл батлагдаагүй байна
(2017-11-14 15:45)

ҮНИЙГ ТӨР БИШ ӨРСӨЛДӨӨН ТОГТООДОГ
(2017-11-14 15:40)

Бээжин, Вашингтоны агуу том гэрээний цаана
(2017-11-13 15:04)
Энэ хэсэгт алдаа байна.



  Бидэнтэй холбогдох гарцууд:

Facebook Twitter YoutTube Mobile RSS





Фото мэдээ

"Өглөөний сонин"-ыхон 2015 оны Шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ
 
“Буянт-Ухаа-1”-т хүн амьдрах нөхцөлгүй болжээ
 Төрийн тэргүүн сур, шагайн асраар зочиллоо 
“Хобби”-гийн сурагчид “Halloween party”-гаа тэмдэглэв
 
Нийслэлийн 375 жилийн ойн парад
 
Ослоор амиа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг сонсов


Нvvр | Улстөр | Нийгэм | Эдийн засаг | Дэлхий дахинд | Уул уурхай | Эрэн сурвалжлах | Боловсрол | Соёл Урлаг | Эрvvл мэнд | Спорт | Шинжлэх ухаан | Архив | Дээш
© 2013 MorningNews.mn Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хvсэлт | Холбоо барих | Facebook | Twitter | RSS