он
Бидний тухай | Санал хvсэлт | Сурталчилгаа | Холбоо барих


Facebook Twitter Youtube RSS Mobile

  Ерөнхийлөгч | УИХ | Засгийн газар
Видео | Фото | Ярилцлага | Нийтлэл | Хотын амьдрал | Зурхай | Зөвлөгөө | Тендер | Ажлын зар | ШУ, Технологи | Санал Асуулга | Мэдээний архив | Бусад

Онцлох
мэдээ
Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ »
Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан »
МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ »
Эдийн засагт ойртсон бас нэг “аюул” »

Улстөр : » “Поп”-ын сэдэвтэй хатуу тэмцэнэ

2017-04-12 00:08:35 | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих |

-Хямралын гол шалтгаан оффшор бүсээс үүдэлтэй-
Монголчууд сүүлийн жилүүдэд “ОФФШОР” хэмээх танилтай болж, дээр, доргүй л “түүний” тухай ярих болсон. Төрийн ордноос эхлээд түмний дунд ч оффшорын талаар ярьж хэлцэн, эхэндээ ч оффшор данстай төрийн түшээдийн талаар яригддаг байсан бол сүүлдээ энэ төрлийн банкны карт, өмдний тэлээ гэх зэргээр мэтгэлцэж бас маазрах болсон. Их маазрал эцэст нь оффшор данстай улстөрчдийг мартагнуулсан нь ч саяхных.
Ер нь л оффшор гэдэг үг нь өөрөө улс төрийн хүрээнд “поп”-дох аятайхан сэдэв болсонтой холбоотойгооор улс төрийн хүрээнд явсаар ирсэн. Цэнхэр үстэй бүсгүй гадны орныг зорьж, хууль шүүхийн байгууллагад хандаж, эмэгтэйчүүд төв талбайд нүцгэнээр жагсаал зохион байгуулж, ТББ-ууд ч олон нийтийг уриалж, лоозон энэ тэрээр чимэглэн, сүрийг үзүүлэн аливаа сонгуулийн өмнөх боломжийн дуулиантай “пи-ар”-ыг эхлүүлдэг улалмжлал тогтох шахлаа. АН, МАН ялгаагүй гишүүд нь оффшортой, арга ядахад тэднийгээ ч “нулимж” чадна гэдгийг улс төрийн зарим хүчин үзүүлээд өнгөрсөн.
Тэгвэл энэ асуудлыг цэгцлэхийн тулд парламентад Оффшорын эсрэг лобби байгуулагдаж, энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг нарын гишүүн өчигдөр мэдээлэл хийсэн.
Гишүүдийн үзэж буйгаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед лобби бүлэг байгуулах замаар цаашид хуулийн хэрэгжилтэд анхааран ажиллах юм байна.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Түр хороог УИХ-ын тогтоолоор баталдаг. Бид тогтоолоо өргөн бариад албан ёсоор явна. Оффшорын эсрэг тэмцэл гэдэг өөрөө нам харгалзалгүй, бүх нийтийн тэмцэл байх ёстой. Өнөөдрийн хямралын гол шалтгаан нь өөрөө оффшор бүсээс хамаарч байна. Хуульд өөрчлөлт оруулах замаар данс эзэмшигчийн ах дүү, хамаатан саданг хуулийн хамааралд оруулж байгаа.
Ийм данстай хүмүүс гурван сарын дотор мэдүүлж байж, улс төрийн сонгуульд өрсөлдөх боломж нь нээгдэнэ. АТГ-аас холбогдох асуудлаар хяналт тавиад явах боломжтой. Гол нь, ийм хууль батлагдах учиртай. Оффшор бүсэд одоогоор Монголоос хэчнээн хэмжээний ам.доллар байгаа нь мэдэгдэхгүй байна. Үүнийг бид цаашид нягтлах болно. Оффшорын асуудлаар нэгдэж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай тодорхой байдлаар холбогдож ажиллана” хэмээж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнөөдөр Оюутолгой, Тамсагийн бүх мөнгө Монголоор орж ирэхгүй байгаа. Байгалийнхаа баялагийг зараад идчихсэн улсуудад өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгэхгүй байна.Тэд авилгад авсан мөнгөө гадагшаа гаргаад оффшорт нуучихсан, ийм шударга бус байж болохгүй. ОУВС манай Засгийн газартай хэлэлцээр хийхдээ энэ тал дээр хяналтын тухайд огт дурдаагүй байна. Тиймээс бид цаашид түр хороо байгуулах замаар асуудлыг зохих газарт нь тавьж ажиллах болно. Оффшор дансны асуудлаар бид гадны томоохон орнуудаас мэдээлэл авах боломжтой гэж харж байна. Бидэнд эхнээсээ мэдээллүүд ирж байгаа. Тухайлбал, Швейцарийн банкинд нэлээд их хэмжээний мөнгө нуусан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ бүхнийг бид холбогдох хууль хяналтын байгууллагатай нь хамтран нягтална” гэв.
Ийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр хяналт тавих лобби бүлэг байгуулагдсан бол нөгөө талд Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар оффшорын тухай хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Анх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд гадаад улсын нутаг дэвсгэрт данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагч оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байдаг.
Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан. “Нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь өөрийн нэр дээр оффшор бүсэд хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө бий болгосон бол гурван сарын дотор АТГ-т мэдэгдэж, мөнгөн хөрөнгийг эргүүлнэ” гэсэн саналыг байнгын хорооны гишүүд дэмжив. Хууль батлагдсанаас хойш гурван сарын дотор оффшорт байгаа хөрөнгийг татаж, зохицуулалт хийж чадах уу гэсэн Байнгын хорооны даргын асуултад Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Анх зургаан сараар оруулж ирсэн. Байнгын хороон дээр гурван сар гэсэн санал нь дэмжигдсэн. ОХУ, АНУ-д энэ асуудлаар гурван сарын дотор хугацаа өгсөн байдаг” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гурван сарын хугацаанд амжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар гурван сар гэсэн хугацааг хүчингүй болгохыг дэмжсэн бөгөөд оффшор данстнуудын асуудлыг зургаан сарын дотор хөрөнгө татах зохицуулалт хийхээр боллоо.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.




Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зєрчсєн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


  




Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ
(2018-04-09 18:25)

Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан
(2018-03-28 16:25)

Т.Сэргэлэн: Би уучлахад амархан Дорлигийг бүтээхийг хүссэн
(2018-03-28 14:16)

МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ
(2018-03-28 14:12)

ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ?
(2018-03-28 14:08)

“Би эндээс явахгүй” жүжгийн хаалтын тоглолт боллоо
(2018-03-27 13:42)

Өнөөдөр дэлхийн театрын өдөр
(2018-03-27 13:39)

Эдийн засагт ойртсон бас нэг “аюул”
(2018-03-27 13:37)

АТГ: ЭЛЧИН САЙД М.ЭНХСАЙХАН ГЭРЧИЙН БАЙЦААЛТ МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙНА
(2018-03-27 13:34)

С.Баярцогттой нэг “хөнжил”-д орсон хүмүүсийг хэзээ зарлах вэ
(2018-03-26 13:08)

ТҮРҮҮ МОРЬДОО Ч ТОДРУУЛЖ ЧАДААГҮЙ “ДҮНЖИНГАРАВ”-ЫН ДУУЛИАН БАЯРТАЙ
(2018-03-26 12:59)

Марк Цукерберг дуулианаас хойш анх удаа ам нээлээ
(2018-03-25 17:22)

АН-ынхан эрх баригчдаас хариуцлага нэхэх эрхтэй юу?
(2018-03-25 17:16)

“АРЛЫН ТАЙВАНЬД АХИН АЙЛЧЛАХУЙД”
(2018-03-21 14:41)

Зуун дамнасан ч “Би эндээс явахгүй” хэвээрээ
(2018-02-27 18:01)

ДРАМЫН ТЕАТРЫНХАН АХМАДУУДТАЙГАА ЗОЛГОЛОО
(2018-02-21 12:57)

ЦАГААН САРЫН ИХ ХЯМРАЛ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
(2018-02-09 15:02)

З.Болормаа: Үтрээний булчингийн сулрал гэр бүл салалтад нөлөөлдөг
(2018-01-17 01:40)

АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ
(2018-01-17 01:33)

Г.Баасан төрийн албыг “самрах” эрхтэй юу
(2018-01-16 18:51)

НИЙСЛЭЛЭЭ НИЙСЛЭЛ ШИГ БОЛГОХ ХУУЛИЙГ ХУРДЛУУЛЪЯ
(2018-01-16 18:37)

Шамбарам өвчний үед айж ичсэнээсээ болж хүндрүүлээд ирж байна
(2018-01-15 15:49)

Шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг “бойкот”
(2018-01-15 15:45)

ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ БА НҮҮРСЭН ГАЛЛАГАА
(2018-01-15 15:38)

Эрхэм гишүүн гэдэг үг 2000 оны УИХ-ын үеэс байхгүй болчихсон гэв
(2018-01-11 13:09)

Зэсийн үнэ ч өслөө, зэсийн үйлдвэрийн эзэд ч боллоо
(2018-01-11 13:02)

С.Пүрэв: Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна
(2018-01-10 20:18)

Хойд Солонгос тамирчдаа Пёнчаны Олимпод явуулахаар боллоо
(2018-01-10 17:50)

Х.Баттулга: Иргэдийг богино хугацаанд орон сууцжуулснаар агаарын бохирдлоос сална
(2018-01-10 17:48)

ЗАРЛАЛ: УЛС ТӨРИЙН НАМ ЗАРНА
(2018-01-10 17:45)

Д.Хаянхярваа: УИХ тарж болно, дараа нь ямар хор холбогдол дагуулах вэ гэдгийг бодох ёстой
(2018-01-09 17:39)

Уран бүтээлчдийн “нулимс” буюу оюуны өмчийн хулгай
(2018-01-09 17:29)

“ДАЛДЫН ХАР МАЛГАЙТ”
(2018-01-09 17:19)

Засгийн газартай хэлцэл хийгдээгүй зөвхөн мэдээлэл солилцох асуудал өрнөж байсан гэв
(2018-01-08 02:15)

Трампын тухай номоос авсан 10 эшлэл
(2018-01-08 02:12)

У.Хүрэлсүх: Ард түмэндээ худлаа ярихгүй, хууль бус юм хийхгүй гэж амласан
(2018-01-08 02:05)

БОНД ДАГАСАН ДУУЛИАН
(2018-01-08 02:00)

Имарт дэлгүүрийн гишүүн хэрэглэгчид автобусанд Ипойнт оноогоороо зорчих боломжтой болжээ.
(2018-01-07 17:03)

У.ХҮРЭЛСҮХ: УТААГААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН
(2018-01-04 17:39)

Б.Алтанцэцэг: Төрсөн өдрөөрөө авсан “А” үнэлгээ цаашид амжилттай суралцах урам зориг өгсөн
(2018-01-04 17:31)

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тамгаа аваад зугтсан уу
(2017-12-06 20:17)

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
(2017-11-24 13:13)

АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий
(2017-11-24 13:09)

Улсынхаа хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагаар зочиллоо
(2017-11-24 13:06)

Меркель мухардалд орлоо
(2017-11-21 00:30)

МАН-ынхан өнөөдөр шинэ даргаа сонгоно
(2017-11-21 00:27)

Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ
(2017-11-21 00:24)

О.Баасанхүү намаасаа жийгдлээ
(2017-11-21 00:20)

“САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДЛОО
(2017-11-21 00:16)

Б.Санчир: Монголд дотоодын зах зээлээ хангахуйц машин үйлдвэрлэх боломжтой
(2017-11-15 00:39)

Цагдаад танхайрсан Ц.Баярцогт “салаавч”-ныхаа хариуг авлаа
(2017-11-15 00:31)

Аяга цуурсан ч эвлэдэггүй, амьгүй учраас...
(2017-11-15 00:27)

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙГ ХАРЬЦУУЛАН ТАНИЛЦАНА УУ
(2017-11-15 00:22)

Э.Пүрэвжаргал: Жүжигчин өөрт нь оноосон дүрийг айж, ичилгүй бүтээх ёстой
(2017-11-14 20:07)

О.Гэрэлсүх: ирэх онд чингис хааны тухай шинэ түүхэн жүжиг тоглоно
(2017-11-14 17:45)

Б.Болор-Эрдэнэ: 90 мянган манлайлагч гэдгийг 90 мянган дарга гэж ойлгож болохгүй
(2017-11-14 16:03)

Ажил хаях нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү
(2017-11-14 15:50)

Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв одоог хүртэл батлагдаагүй байна
(2017-11-14 15:45)

ҮНИЙГ ТӨР БИШ ӨРСӨЛДӨӨН ТОГТООДОГ
(2017-11-14 15:40)

Бээжин, Вашингтоны агуу том гэрээний цаана
(2017-11-13 15:04)
Энэ хэсэгт алдаа байна.



  Бидэнтэй холбогдох гарцууд:

Facebook Twitter YoutTube Mobile RSS





Фото мэдээ

"Өглөөний сонин"-ыхон 2015 оны Шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ
 
“Буянт-Ухаа-1”-т хүн амьдрах нөхцөлгүй болжээ
 Төрийн тэргүүн сур, шагайн асраар зочиллоо 
“Хобби”-гийн сурагчид “Halloween party”-гаа тэмдэглэв
 
Нийслэлийн 375 жилийн ойн парад
 
Ослоор амиа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг сонсов


Нvvр | Улстөр | Нийгэм | Эдийн засаг | Дэлхий дахинд | Уул уурхай | Эрэн сурвалжлах | Боловсрол | Соёл Урлаг | Эрvvл мэнд | Спорт | Шинжлэх ухаан | Архив | Дээш
© 2013 MorningNews.mn Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хvсэлт | Холбоо барих | Facebook | Twitter | RSS