он
Бидний тухай | Санал хvсэлт | Сурталчилгаа | Холбоо барих


Facebook Twitter Youtube RSS Mobile

  Ерөнхийлөгч | УИХ | Засгийн газар
Видео | Фото | Ярилцлага | Нийтлэл | Хотын амьдрал | Зурхай | Зөвлөгөө | Тендер | Ажлын зар | ШУ, Технологи | Санал Асуулга | Мэдээний архив | Бусад

Онцлох
мэдээ
Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ »
Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан »
МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ »
Эдийн засагт ойртсон бас нэг “аюул” »

Нийгэм : » Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дөрвөн заалтыг Засгийн газар зөрчсөн гэв

2017-05-02 01:24:03 | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих |

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр Сүхбаатарын талбайд “Эрх ашгаа хамгаалъя” тайван жагсаалыг зохион байгууллаа. Тэд энэхүү жагсаалаараа Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлт болон УИХ-аас сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж, тэтгэврийн насны нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл, ОУВС-нд хамрагдахыг эсэргүүцэж буйгаа Засгийн газарт илэрхийлсэн. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ний өдөр уг гурван талт хэлэлцээрийг байгуулах үед Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ажилтны эрх ашгийг төлөөлж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ажил олгогчдын эрх ашгийг төлөөлж Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Тус хэлэлцээрт хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн хамгааллын нийтлэг асуудлаар зөвшилцөх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Нийгмийн даатгалын тухай багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, ОУХБ-ын холбогдох конвенцүүдийг судлан, нэгдэх болон санхүү, эдийн засгийн бусад арга хэрэгслээр ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцож байсан ч энэ бүхнийг одоог хүртэл ажил хэрэг болоогүй хэмээн жагсагчид үзжээ.
Тухайлбал, энэ талаар МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн, гурван талт хэлэлцээрийн дөрвөн заалтыг Засгийн газар зөрчсөн. Эрх баригчид энэ оны улсын төсвийн тодотголыг олны хүчээр буюу хүч түрэн баталсан. Иймд Засгийн газраас гурван сарын өмнө байгуулсан хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж байна” хэмээн онцолсон юм. Мөн долоон төрлийн татвар нэмж, иргэдийн тэтгэврийн насыг нэмснээр Засгийн газар МҮЭХ-той байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж тус холбоо үзэж буй аж.
Ямартай ч жагсаалд уул уурхай, геологийн хүнд хүчир ажил эрхэлдэг зэрэг нийт 18 байгууллагын ажилчид эрх ашгаа хамгаалахаар цугларчээ. Тэд “250 хоног ар гэрээсээ хол хүнд хортой нөхцөлд илүү цагаар ажилладаг”, “Идэж уух нь дутаад ирэхээр эдийн засгаа үүрч яваа ажилчдынхаа халаасыг хоослох боловсон дээрмийг эсэргүүцэж байна”, “Тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэж байна”, “Эрчим хүчний салбарын ажилтан бид татвар нэмэхийг эсэргүүцэж байна”, “УИХ-аас гаргасан шийдвэрээ буцаахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” зэрэг уриа лоозон барьж эрх ашгаа хамгаалсан юм.

НХХ-ын сайд жагсагчдад боломж байгааг учирлав

НХХ-ын сайд Н.Номтойбаяр уг жагсаалд оролцож, жагсаж байгаа иргэдийг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн маргааш буюу ирэх лхагва гарагийн өглөөний 09:00 цагт МҮЭХ-той хэлэлцээрийн ширээнд суухыг уриалж байв.
Түүнийг үг хэлэх үеэр жагсагчид эсэргүүцлээ илэрхийлж байсан ч тэрбээр үүссэн нөхцөл байдлыг хамтдаа бид шийдэх хэрэгтэй хэмээн жагсагчдыг тайвшруулж дараах зүйлийг хэлсэн юм. Тэрбээр “Нийгмийн хамгааллын яамыг хариуцаж байгаа хүнийхээ хувьд МҮЭ-ээс зохион байгуулж байгаа жагсаал цуглаанд та бүхний санал бодлыг сонсохоор ирлээ. Та бүгдийн тавьж байгаа шаардлагыг шийдэх нь Засгийн газрын үүрэг юм шүү. Өнөөдөр та бүхэн хэд хэдэн асуудлаар шаардлага тавьсан. Энэ бүгдийг шийдэх арга зам бий. Цалин, тэтгэвэр тэтгэмж амьдралд хүрэлцэхгүй хэцүү байгааг би мэдэж байна. Тэр ч үүднээс тэтгэвэр, цалингийн зээлд 60 орчим хувь нь хамрагдаж байна. Хуримтлал, хадгаламж гэдэг үг мөрөөдөл болсон нь үнэн. Хоёрдугаарт тэтгэврийн насыг шатлалтай нэмэх зайлшгүй шаардлага гарсан. Хувь хүнд өгөөжтэй байх үүднээс эдийн засгийн арга замаар энэ намрын чуулганаар шийдье гэж байгаа юм. Хуульд заасан тэтгэврийн нас, түүнээс хойш тэтгэврээ тогтоолгоход өндөр хувиар тогтоогддог байх, хийж байсан ажил мэргэжлээс нь шалтгаалж тогтоодог байх, хөдөлгөөнт хөдөлмөр эрхэлж байсан оффисын ажил эрхэлж байсан хүмүүсийн тэтгэврийг заагтай тогтоож байх ажлуудыг хийж байна.Засгийн газар байгуулагдсанаас хойш 56 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр даатгалтай холбоотой өрийг илрүүлсэн. Та бүхэнд загнуулах зүйл хийсэн гэдгээ сайн ойлгож байна. Хамгийн гол нь соёлтой шаардахыг хүсье. Орилж хашхирахаас илүүтэй хамтдаа шийдэх гарц гаргалгааг олъё. Түүнээс энэ жагсаалыг үймүүлэх хэрэггүй юм шүү. Та нарын бухимдалтай байгааг ойлгож байна. Амьдралд нь болж бүтэхгүй байгаа бүхэн та бүхнийг өнөөдөр /өчигдөр/ Сүхбаатарын талбайд хөтөлж авчирсныг маш сайн ойлгож байгаа шүү.Тиймээс гурван талт хамтын хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц гэж байхгүй.Жагсаал цуглаанаас үүдэлтэй шаардлагыг би гардаж авна. Харин нөгөөдөр /маргааш/ өглөө ширээний ард сууя. Юу нь болохгүй байгаа, юу нь болж байгаагаа нээлттэй ярилцъя. Энэ бол хэн нэгэн хүний хувийн асуудал биш улс орон нийгэмд тулгарсан нийгэм, эдийн засгийн, санхүүгийн асуудал гэдгийг сайн ойлгож байгаа байх. ОУВС-гийн хөтөлбөрт орохгүй гээд бид яах юм бэ. Өөр арга зам алга.Тиймээс нөгөөдөр /маргааш/ өглөө яаман дээр 09:00 цагаас МҮЭ-ийн ерөнхийлөгчийг, та бүгдийг урья. Төлөөлөл болгож хамтдаа ширээний ард сууж асуудлаа шийдвэрлэж ярилцъя. Ажил хэрэгч байдлаар тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийг хүсье” хэмээсэн юм.
Салбарын сайд нь ийнхүү өөрийн биеэр ирж, болж буй асуудалд гарц шийдлийг хамтдаа хайя, ярилцъя гэсэнд жагсагчдын сэтгэл ихэд хөдөлж, нөгөөдөр заавал очно хэмээн дор бүрнээ ярилцаж байсан юм. Ямартай ч маргааш НХХ-ын сайд Н.Номтойбаяр жагсаалд оролцсон олон иргэнд сэтгэлийн дэм өгч, асуудлыг нь нааштайгаар шийдэж гарц хайхаар боллоо.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.




Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зєрчсєн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
forum


  




Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ
(2018-04-09 18:25)

Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан
(2018-03-28 16:25)

Т.Сэргэлэн: Би уучлахад амархан Дорлигийг бүтээхийг хүссэн
(2018-03-28 14:16)

МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ
(2018-03-28 14:12)

ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ?
(2018-03-28 14:08)

“Би эндээс явахгүй” жүжгийн хаалтын тоглолт боллоо
(2018-03-27 13:42)

Өнөөдөр дэлхийн театрын өдөр
(2018-03-27 13:39)

Эдийн засагт ойртсон бас нэг “аюул”
(2018-03-27 13:37)

АТГ: ЭЛЧИН САЙД М.ЭНХСАЙХАН ГЭРЧИЙН БАЙЦААЛТ МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙНА
(2018-03-27 13:34)

С.Баярцогттой нэг “хөнжил”-д орсон хүмүүсийг хэзээ зарлах вэ
(2018-03-26 13:08)

ТҮРҮҮ МОРЬДОО Ч ТОДРУУЛЖ ЧАДААГҮЙ “ДҮНЖИНГАРАВ”-ЫН ДУУЛИАН БАЯРТАЙ
(2018-03-26 12:59)

Марк Цукерберг дуулианаас хойш анх удаа ам нээлээ
(2018-03-25 17:22)

АН-ынхан эрх баригчдаас хариуцлага нэхэх эрхтэй юу?
(2018-03-25 17:16)

“АРЛЫН ТАЙВАНЬД АХИН АЙЛЧЛАХУЙД”
(2018-03-21 14:41)

Зуун дамнасан ч “Би эндээс явахгүй” хэвээрээ
(2018-02-27 18:01)

ДРАМЫН ТЕАТРЫНХАН АХМАДУУДТАЙГАА ЗОЛГОЛОО
(2018-02-21 12:57)

ЦАГААН САРЫН ИХ ХЯМРАЛ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
(2018-02-09 15:02)

З.Болормаа: Үтрээний булчингийн сулрал гэр бүл салалтад нөлөөлдөг
(2018-01-17 01:40)

АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ
(2018-01-17 01:33)

Г.Баасан төрийн албыг “самрах” эрхтэй юу
(2018-01-16 18:51)

НИЙСЛЭЛЭЭ НИЙСЛЭЛ ШИГ БОЛГОХ ХУУЛИЙГ ХУРДЛУУЛЪЯ
(2018-01-16 18:37)

Шамбарам өвчний үед айж ичсэнээсээ болж хүндрүүлээд ирж байна
(2018-01-15 15:49)

Шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг “бойкот”
(2018-01-15 15:45)

ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ БА НҮҮРСЭН ГАЛЛАГАА
(2018-01-15 15:38)

Эрхэм гишүүн гэдэг үг 2000 оны УИХ-ын үеэс байхгүй болчихсон гэв
(2018-01-11 13:09)

Зэсийн үнэ ч өслөө, зэсийн үйлдвэрийн эзэд ч боллоо
(2018-01-11 13:02)

С.Пүрэв: Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна
(2018-01-10 20:18)

Хойд Солонгос тамирчдаа Пёнчаны Олимпод явуулахаар боллоо
(2018-01-10 17:50)

Х.Баттулга: Иргэдийг богино хугацаанд орон сууцжуулснаар агаарын бохирдлоос сална
(2018-01-10 17:48)

ЗАРЛАЛ: УЛС ТӨРИЙН НАМ ЗАРНА
(2018-01-10 17:45)

Д.Хаянхярваа: УИХ тарж болно, дараа нь ямар хор холбогдол дагуулах вэ гэдгийг бодох ёстой
(2018-01-09 17:39)

Уран бүтээлчдийн “нулимс” буюу оюуны өмчийн хулгай
(2018-01-09 17:29)

“ДАЛДЫН ХАР МАЛГАЙТ”
(2018-01-09 17:19)

Засгийн газартай хэлцэл хийгдээгүй зөвхөн мэдээлэл солилцох асуудал өрнөж байсан гэв
(2018-01-08 02:15)

Трампын тухай номоос авсан 10 эшлэл
(2018-01-08 02:12)

У.Хүрэлсүх: Ард түмэндээ худлаа ярихгүй, хууль бус юм хийхгүй гэж амласан
(2018-01-08 02:05)

БОНД ДАГАСАН ДУУЛИАН
(2018-01-08 02:00)

Имарт дэлгүүрийн гишүүн хэрэглэгчид автобусанд Ипойнт оноогоороо зорчих боломжтой болжээ.
(2018-01-07 17:03)

У.ХҮРЭЛСҮХ: УТААГААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН
(2018-01-04 17:39)

Б.Алтанцэцэг: Төрсөн өдрөөрөө авсан “А” үнэлгээ цаашид амжилттай суралцах урам зориг өгсөн
(2018-01-04 17:31)

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тамгаа аваад зугтсан уу
(2017-12-06 20:17)

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
(2017-11-24 13:13)

АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий
(2017-11-24 13:09)

Улсынхаа хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагаар зочиллоо
(2017-11-24 13:06)

Меркель мухардалд орлоо
(2017-11-21 00:30)

МАН-ынхан өнөөдөр шинэ даргаа сонгоно
(2017-11-21 00:27)

Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ
(2017-11-21 00:24)

О.Баасанхүү намаасаа жийгдлээ
(2017-11-21 00:20)

“САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДЛОО
(2017-11-21 00:16)

Б.Санчир: Монголд дотоодын зах зээлээ хангахуйц машин үйлдвэрлэх боломжтой
(2017-11-15 00:39)

Цагдаад танхайрсан Ц.Баярцогт “салаавч”-ныхаа хариуг авлаа
(2017-11-15 00:31)

Аяга цуурсан ч эвлэдэггүй, амьгүй учраас...
(2017-11-15 00:27)

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙГ ХАРЬЦУУЛАН ТАНИЛЦАНА УУ
(2017-11-15 00:22)

Э.Пүрэвжаргал: Жүжигчин өөрт нь оноосон дүрийг айж, ичилгүй бүтээх ёстой
(2017-11-14 20:07)

О.Гэрэлсүх: ирэх онд чингис хааны тухай шинэ түүхэн жүжиг тоглоно
(2017-11-14 17:45)

Б.Болор-Эрдэнэ: 90 мянган манлайлагч гэдгийг 90 мянган дарга гэж ойлгож болохгүй
(2017-11-14 16:03)

Ажил хаях нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү
(2017-11-14 15:50)

Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв одоог хүртэл батлагдаагүй байна
(2017-11-14 15:45)

ҮНИЙГ ТӨР БИШ ӨРСӨЛДӨӨН ТОГТООДОГ
(2017-11-14 15:40)

Бээжин, Вашингтоны агуу том гэрээний цаана
(2017-11-13 15:04)
Энэ хэсэгт алдаа байна.



  Бидэнтэй холбогдох гарцууд:

Facebook Twitter YoutTube Mobile RSS





Фото мэдээ

"Өглөөний сонин"-ыхон 2015 оны Шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ
 
“Буянт-Ухаа-1”-т хүн амьдрах нөхцөлгүй болжээ
 Төрийн тэргүүн сур, шагайн асраар зочиллоо 
“Хобби”-гийн сурагчид “Halloween party”-гаа тэмдэглэв
 
Нийслэлийн 375 жилийн ойн парад
 
Ослоор амиа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг сонсов


Нvvр | Улстөр | Нийгэм | Эдийн засаг | Дэлхий дахинд | Уул уурхай | Эрэн сурвалжлах | Боловсрол | Соёл Урлаг | Эрvvл мэнд | Спорт | Шинжлэх ухаан | Архив | Дээш
© 2013 MorningNews.mn Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хvсэлт | Холбоо барих | Facebook | Twitter | RSS