он
Бидний тухай | Санал хvсэлт | Сурталчилгаа | Холбоо барих


Facebook Twitter Youtube RSS Mobile

  Ерөнхийлөгч | УИХ | Засгийн газар
Видео | Фото | Ярилцлага | Нийтлэл | Хотын амьдрал | Зурхай | Зөвлөгөө | Тендер | Ажлын зар | ШУ, Технологи | Санал Асуулга | Мэдээний архив | Бусад

Онцлох
мэдээ
Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ »
Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан »
МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ »
Эдийн засагт ойртсон бас нэг “аюул” »

Спорт : » Ш.Даваахүү: Монгол хүний цусанд нум сум харвах чадвар бий

2017-06-05 23:27:15 | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих |

Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Монгол Улсын Гавьяат тамирчин, ХХ зууны манлай харваач, Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүүг урьж ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн амралтын өдөр Үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Хангарьд” спорт клубээс хоёр багаа дасгалжуулан оролцуулснаас нэг нь улсын аварга, нөгөө нь хүрэл медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүлжээ. Тэмцээнд 21 багийн 250 гаруй харваач оролцсон нь үндэсний сурын спорт хэр өргөн дэлгэр хөгжиж байгаагийн илрэл биз ээ.

-Үндэсний их баяр наадам ч хаяанд ирлээ. Бэлтгэлээ хэр базааж байна даа

-Бэлтгээд л байна даа. Манай Орхон аймгийн “Хангарьд” спорт хороо бараг 100-гаад харваачтай. Тэд маань тодорхой системтэйгээр тогтмол бэлтгэлээ хангаж байгаа.

-Уяач хүн морьдоо сойгоод наадмыг хоног тоолон хүлээдэг шиг та ч бас шавь нараа сойгоод гэгэлзэн хүлээж байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Өөрөө ид харваж өндөр амжилт гаргаж байхдаа өөрийгөө сойж, бэлтгэлжилтээ хянадаг байлаа. Наадмын урьд өдөр мэдээж сэтгэл догдолдог байсан. Одоо шавь нараа бэлдээд харж байхад нэлээн олон зүйл ажиглагддаг л даа. Харваачдын ерөнхий байдал ямархуу байна гээд л. Ажиглалтаас харж байхад бэлтгэлжилт нь яг таарч тохирсон, гүйцсэн, амжилт гаргах нь мэдрэгдсэн харваачид арай өөр байдаг. Сэтгэл санааны хувьд тайван, нойр, хоолондоо сайн гээд л анзаарагдана шүү дээ.

-Бэлтгэлийн хажуугаар сэтгэл санааг нь давхар хянана биз?

-Аливаа спортод тамирчдын сэтгэл зүй нь амжилтын 50 хувь байдгийг шинжлэх ухаанаар нотолчихлоо л доо. Тийм учраас дасгалжуулагч хүн сэтгэл зүйд нь маш сайн анхаарах ёстой. Тэгж бодож тамирчдаа бэлтгэж байна даа.

-Ер нь наадамд бэлдэхдээ өвөлжин зааланд бэлтгэл хийдэг үү, эсвэл урин дулаан ороход гадаа бэлдэж эхэлдэг юм уу?

-Одоогоос 4-5 жилийн өмнө тодорхой цаг хугацаанд бэлтгэл хийдэг байлаа. Хавар цас ханзраад, дулаараад гадаа сайхан болсон үед бэлтгэлдээ гардаг байсан. Одоо юм хөгжиж, өөр болсон.
Ер нь тогтмол бэлтгэлтэй байж л өндөр амжилт гаргах шаардлагатай болсон. Тийм учраас өвөл заалны бэлтгэл тодорхой хэмжээгээр хийгдэж байгаа. Тэгээд ч шинэ орж ирж байгаа өсвөрийн буюу насанд хүрэгчдийн харваачид намар аравдугаар сараас эхлээд дөрөвдүгээр сар хүртэл зааланд сургуулилтаа явуулдаг. Харин тавдугаар сараас эхлэн гадаа өөрийнх нь зайнд нь харвуулдаг болсон.

-Гадаа, дотор харвахын ялгаа нь юундаа байдаг вэ?

-Яг одоогоор үндэсний сурын харвах зай хэмжээтэй заал ховор байна л даа. Үндэсний сур харваа нь эрэгтэй 75 метрт, эмэгтэй нь 65 метрт харвадаг. Ийм том заал танхим байхгүй учраас ойр зайнаас зөвхөн зөв харваж сургах техникийг л заадаг. Харин үндсэн харваагаа гадаа заадаг. Гадаа харвахад цаг агаарын нөлөөлөл их шүү. Үндэсний нум сум өөрөө байгалийн бүтээгдэхүүнээр хийгддэг болохоор байгальтайгаа адилхан хувирч өөрчлөгдөж байдаг. Цаг агаар дулаан үед нум сум зөөлөрнө, хүйтрэхэд хатуурч чангарна. Салхины нөлөөлөл ч байна. Тийм учраас цаг агаарын нөлөөнд гадаа харвахад хүндрэл их.

-Наадамд бэлдэж байгаа хамгийн бяцхан шавь тань хэдэн настай вэ?

-Ер нь би 10-11 насны хүүхдүүдийг авч, өсвөрийн харваачдыг бэлтгэдэг. Өнгөрсөн аравдугаар сард над дээр ирсэн 10 настай хүү байгаа. Тэр маань маш сайн бэлтгэл сургуулилтаа хийгээд саяхнаас гадаа харваж эхэлсэн. Тэр маань сайн амжилт гаргах байх гэж харж байна даа.

-Хүүхдүүдийг сурын харваанд авахдаа ямар шалгуур тавьдаг вэ. Мэдээж хараа сайн байх нь маш чухал байх?

-Мэдээж тодорхой шалгуурууд байна. Хараа маш сайн байх ёстой, гар, хөлийн бэртэл гэмтэл багатай байх ёстой, биеийн ерөнхий хөгжил сайн байх гэх мэтийг харж байж авдаг. Гэхдээ монголчуудаас харваж чадахгүй хүн нэг ч байхгүй гэж би боддог юм.
Яагаад гэвэл эрт дээр үеэсээ уламжлагдаж ирсэн генд нь заавал нэг юм байна. Ямар ч монгол хүн нум сумыг аваад татаад шууд харваж чаддаг. Гэтэл гадаад хүн шууд аваад харваж чаддаггүй байхгүй юу. Тэгэхээр цусанд нь харвах чадвар байгаа нь харагдаад байгаа юм.

-Ер нь сурын харваагаар хичээллэх нь ямар давуу талтай вэ. Мундаг тамирчин болохгүй ч гэсэн хувь хүнд ямар төлөвшлийг өгдөг юм бол?

-Сүүлийн үед яг энэ утгаар нь хүмүүс их ханддаг болсон. Ерөөсөө миний ажиглалтаас харж байхад хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхдүүд үндэсний сурын харваагаар хичээллээд жил орчим болоход л хөдөлгөөнтэй, сахилгагүй байдал нь алга болчихдог шүү. Тэгэхээр хүүхдэд олгох суурь хүмүүжлийн хувьд асар их ач холбогдолтой юм байна аа гэж би дотроо боддог юм. Энэ утгаараа илүү олон хүүхдийг сургаж, зөв хүмүүжилтэй болоход нь тодорхой хэмжээгээр тус дэм болох сон гэж ажилладаг даа.

-Сайн багшаас сайн шавь төрдөг. Таны шавь нараас гарамгай амжилт гаргасан харваачид олон байгаа байх?

-Миний шавь нараас Монгол Улсынхаа хэмжээнд тэргүүлэх зэргийн амжилт гаргасан олон тамирчин бий. Сүүлийн 26 жилийн төрийн их баяр наадмын түрүүгийн 50 хувийг би өөрөө шавь нартайгаа цуг авсан байдаг юм билээ. 13 түрүүг авсан гэсэн үг. Шавь нараас маань төрийнхөө их баяр наадамд гурав түрүүлсэн нэг, хоёр түрүүлсэн нэг, нэг түрүүлсэн гурван харваач байна. Монгол Улсын мэргэн таван сайхан залуу байна. Спортын мастер цолны болзол хангасан 46, спортын дэд мастерын болзол хангасан 10 гаруй харваач байгаа. Түүнчлэн Монгол Улсын өсвөрийн харваачдын наадамд түрүүлсэн идэр мэргэн цолтнууд 13 байдаг юм. Миний хувьд шавь нарынхаа амжилтаар их бахархдаг.

-Танд баярлалаа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.




Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх | Илгээх  Илгээх |   Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хvлээхгvй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хvндэтгэнэ vv. Хэм хэмжээг зєрчсєн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


  




Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ
(2018-04-09 18:25)

Ж.Болормаа: Боловсролын салбарын боловсон хүчний бодлого алдагдсан
(2018-03-28 16:25)

Т.Сэргэлэн: Би уучлахад амархан Дорлигийг бүтээхийг хүссэн
(2018-03-28 14:16)

МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ
(2018-03-28 14:12)

ШҮҮХИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ, ЭСВЭЛ ШҮҮГЧДИЙН НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ҮҮ?
(2018-03-28 14:08)

“Би эндээс явахгүй” жүжгийн хаалтын тоглолт боллоо
(2018-03-27 13:42)

Өнөөдөр дэлхийн театрын өдөр
(2018-03-27 13:39)

Эдийн засагт ойртсон бас нэг “аюул”
(2018-03-27 13:37)

АТГ: ЭЛЧИН САЙД М.ЭНХСАЙХАН ГЭРЧИЙН БАЙЦААЛТ МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙНА
(2018-03-27 13:34)

С.Баярцогттой нэг “хөнжил”-д орсон хүмүүсийг хэзээ зарлах вэ
(2018-03-26 13:08)

ТҮРҮҮ МОРЬДОО Ч ТОДРУУЛЖ ЧАДААГҮЙ “ДҮНЖИНГАРАВ”-ЫН ДУУЛИАН БАЯРТАЙ
(2018-03-26 12:59)

Марк Цукерберг дуулианаас хойш анх удаа ам нээлээ
(2018-03-25 17:22)

АН-ынхан эрх баригчдаас хариуцлага нэхэх эрхтэй юу?
(2018-03-25 17:16)

“АРЛЫН ТАЙВАНЬД АХИН АЙЛЧЛАХУЙД”
(2018-03-21 14:41)

Зуун дамнасан ч “Би эндээс явахгүй” хэвээрээ
(2018-02-27 18:01)

ДРАМЫН ТЕАТРЫНХАН АХМАДУУДТАЙГАА ЗОЛГОЛОО
(2018-02-21 12:57)

ЦАГААН САРЫН ИХ ХЯМРАЛ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
(2018-02-09 15:02)

З.Болормаа: Үтрээний булчингийн сулрал гэр бүл салалтад нөлөөлдөг
(2018-01-17 01:40)

АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ
(2018-01-17 01:33)

Г.Баасан төрийн албыг “самрах” эрхтэй юу
(2018-01-16 18:51)

НИЙСЛЭЛЭЭ НИЙСЛЭЛ ШИГ БОЛГОХ ХУУЛИЙГ ХУРДЛУУЛЪЯ
(2018-01-16 18:37)

Шамбарам өвчний үед айж ичсэнээсээ болж хүндрүүлээд ирж байна
(2018-01-15 15:49)

Шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг “бойкот”
(2018-01-15 15:45)

ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ БА НҮҮРСЭН ГАЛЛАГАА
(2018-01-15 15:38)

Эрхэм гишүүн гэдэг үг 2000 оны УИХ-ын үеэс байхгүй болчихсон гэв
(2018-01-11 13:09)

Зэсийн үнэ ч өслөө, зэсийн үйлдвэрийн эзэд ч боллоо
(2018-01-11 13:02)

С.Пүрэв: Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна
(2018-01-10 20:18)

Хойд Солонгос тамирчдаа Пёнчаны Олимпод явуулахаар боллоо
(2018-01-10 17:50)

Х.Баттулга: Иргэдийг богино хугацаанд орон сууцжуулснаар агаарын бохирдлоос сална
(2018-01-10 17:48)

ЗАРЛАЛ: УЛС ТӨРИЙН НАМ ЗАРНА
(2018-01-10 17:45)

Д.Хаянхярваа: УИХ тарж болно, дараа нь ямар хор холбогдол дагуулах вэ гэдгийг бодох ёстой
(2018-01-09 17:39)

Уран бүтээлчдийн “нулимс” буюу оюуны өмчийн хулгай
(2018-01-09 17:29)

“ДАЛДЫН ХАР МАЛГАЙТ”
(2018-01-09 17:19)

Засгийн газартай хэлцэл хийгдээгүй зөвхөн мэдээлэл солилцох асуудал өрнөж байсан гэв
(2018-01-08 02:15)

Трампын тухай номоос авсан 10 эшлэл
(2018-01-08 02:12)

У.Хүрэлсүх: Ард түмэндээ худлаа ярихгүй, хууль бус юм хийхгүй гэж амласан
(2018-01-08 02:05)

БОНД ДАГАСАН ДУУЛИАН
(2018-01-08 02:00)

Имарт дэлгүүрийн гишүүн хэрэглэгчид автобусанд Ипойнт оноогоороо зорчих боломжтой болжээ.
(2018-01-07 17:03)

У.ХҮРЭЛСҮХ: УТААГААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН
(2018-01-04 17:39)

Б.Алтанцэцэг: Төрсөн өдрөөрөө авсан “А” үнэлгээ цаашид амжилттай суралцах урам зориг өгсөн
(2018-01-04 17:31)

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тамгаа аваад зугтсан уу
(2017-12-06 20:17)

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
(2017-11-24 13:13)

АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан бий
(2017-11-24 13:09)

Улсынхаа хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагаар зочиллоо
(2017-11-24 13:06)

Меркель мухардалд орлоо
(2017-11-21 00:30)

МАН-ынхан өнөөдөр шинэ даргаа сонгоно
(2017-11-21 00:27)

Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ
(2017-11-21 00:24)

О.Баасанхүү намаасаа жийгдлээ
(2017-11-21 00:20)

“САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХЯТАДЫН ШОРОНД ХОРИГДЛОО
(2017-11-21 00:16)

Б.Санчир: Монголд дотоодын зах зээлээ хангахуйц машин үйлдвэрлэх боломжтой
(2017-11-15 00:39)

Цагдаад танхайрсан Ц.Баярцогт “салаавч”-ныхаа хариуг авлаа
(2017-11-15 00:31)

Аяга цуурсан ч эвлэдэггүй, амьгүй учраас...
(2017-11-15 00:27)

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙГ ХАРЬЦУУЛАН ТАНИЛЦАНА УУ
(2017-11-15 00:22)

Э.Пүрэвжаргал: Жүжигчин өөрт нь оноосон дүрийг айж, ичилгүй бүтээх ёстой
(2017-11-14 20:07)

О.Гэрэлсүх: ирэх онд чингис хааны тухай шинэ түүхэн жүжиг тоглоно
(2017-11-14 17:45)

Б.Болор-Эрдэнэ: 90 мянган манлайлагч гэдгийг 90 мянган дарга гэж ойлгож болохгүй
(2017-11-14 16:03)

Ажил хаях нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү
(2017-11-14 15:50)

Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв одоог хүртэл батлагдаагүй байна
(2017-11-14 15:45)

ҮНИЙГ ТӨР БИШ ӨРСӨЛДӨӨН ТОГТООДОГ
(2017-11-14 15:40)

Бээжин, Вашингтоны агуу том гэрээний цаана
(2017-11-13 15:04)
Энэ хэсэгт алдаа байна.



  Бидэнтэй холбогдох гарцууд:

Facebook Twitter YoutTube Mobile RSS





Фото мэдээ

"Өглөөний сонин"-ыхон 2015 оны Шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ
 
“Буянт-Ухаа-1”-т хүн амьдрах нөхцөлгүй болжээ
 Төрийн тэргүүн сур, шагайн асраар зочиллоо 
“Хобби”-гийн сурагчид “Halloween party”-гаа тэмдэглэв
 
Нийслэлийн 375 жилийн ойн парад
 
Ослоор амиа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг сонсов


Нvvр | Улстөр | Нийгэм | Эдийн засаг | Дэлхий дахинд | Уул уурхай | Эрэн сурвалжлах | Боловсрол | Соёл Урлаг | Эрvvл мэнд | Спорт | Шинжлэх ухаан | Архив | Дээш
© 2013 MorningNews.mn Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хvсэлт | Холбоо барих | Facebook | Twitter | RSS