С.Батцэцэг дэлхийн аваргын хошой медальтан болно

Огноо: 2015-09-11 11:55:20

Дэлхийн аваргын алт, мөнгө, олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин С.Батцэцэг Лас Вегасын татамид алтын төлөө барилдахаар шалгарсан.

Ингэснээр тэрбээр дэлхийн аваргын хошой мөнгө эсвэл алтан медальтан болох нь тодорхой боллоо. Мөн Дэлхийн аваргад оролцож байгаа Монголын тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн дараа олимпийн эрхээ халаасалж чадлаа.

Тэрбээр энэ дэлхийн аваргад Унгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө Японы Рисако Кавайтай барилдахаар шалгараад байна.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдаж буй гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд үлдээд байсан бөгөөд хүрэл медалийн төлөө ОХУ-ын С.Рамоновтой барилдана.

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 10:40 цагаас болно.

Энэ нийтлэлийн эх сурвалж MorningNews.mn



Мэдээний URL:
http://www.morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=23904