Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Огноо: 2018-05-29 21:03:52

Ханиад томууны дэгдэлт их байгаатай холбогдуулан эмнэлгүүдийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар болон өрхийн

эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллахаар болсон.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө, мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвүүд утсаар иргэдэд хүргэж буйг НЭМГ-аас мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд өнгрөсөн долоо хоногийн байдлаар, амбулаторийн 76.672 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдлыг оношилжээ. Энэ нь нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар багаүзүүлэлттэй гарсан байна.
Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-2 нас, 26.6 хувийг 2-4 насны хүүхэд эзэлж байна. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Чингэлтэй дүүрэгт 5.9 хувь, Хан-Уул дүүрэгт 5.8 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт ажээ.

Энэ нийтлэлийн эх сурвалж MorningNews.mn



Мэдээний URL:
http://www.morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=27874